ТЕНДЕРИЙН УРИЛГА: СУРГАЛТЫН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА ХИЙХ
3. 12 дугаар сар 2020 Мэдээ

ТЕНДЕРИЙН УРИЛГА: СУРГАЛТЫН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА ХИЙХ

Каритас Чех Репаблик (КЧР) нь Европын Холбооноос санхүүжүүлж буй "Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах" төслийг Монголын Байгаль Орчин, Аюулгүй Байдлын Төв (МБОАБТ), Т.Г. Масарыкын нэрэмжит Усны Судалгааны Институт (УСИ), Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр (МТХГ), Экосум ТББ (ЭС) -тай хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн ерөнхий зорилго нь Монгол улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх юм. Төслийн тодорхой зорилтууд нь ЖДҮ-үүд тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийн (ТХҮ) практик арга барилыг нэвтрүүлэхийг дэмжиж, ТХҮ-ийн загварыг сурталчлах ба Үндэсний ТХҮ-ийн бодлогын хэрэгжилтийг бэхжүүлж, ТХҮ-ийн үр ашгийг хүртэхэд оролцогч талуудад туслах таатай орчинг бүрдүүлэх юм.

Төсөл нь дахин боловсруулсан хуванцраар хийсэн бүтээгдэхүүний одоогийн үйлдвэрлэлийн эргэлтийг сайжруулж, нийт хэрэглээ, хог хаягдлын менежментийн үйл ажиллагааг тогтвортой байлгах замаар эдгээр зорилтуудыг биелүүлнэ. Мөн, уг төслийн үр дүнг цаашид түгээн дэлгэрүүлэх нөхцлийг бүрдүүлж, ЖДҮ эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн, төслөөр хуванцар хог хаягдлыг цуглуулах, ялгах, ангилах системийг сайжруулах, ЖДҮ-д дэвшилтэт тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлэх, төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэн нэвтрүүлэх нөхцлийг сайжруулахад анхаарна.

Төслөөр төрийн байгууллага, хуванцар дахин боловсруулах ЖДҮ-үүд, хуванцар хог хаягдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон иргэдэд чиглэсэн төрөл бүрийн сургалт явуулах тул Сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгаа хийх нь нэн чухал байна.

Даалгаврын зорилго

Энэхүү даалгаврын зорилго нь төрийн байгууллага, хуванцар дахин боловсруулах ЖДҮ-үүд, хуванцар хог хаягдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон иргэдийн мэдлэг мэдээллийн цоорхойг тодорхойлохын тулд Сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгаа хийх юм. Эцсийн үнэлгээгээр өөр өөр зорилтот бүлэг тус бүрт ямар сургалт хэрэгтэйг тодорхойлох бөгөөд энэ нь төслөөс зохион байгуулах бүх сургалт, сургалтын материалын үндэс суурь болох  юм. Дэлгэрэнгүйг Хавсралт А буюу эндээс харна уу.

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, маркетинг, бизнесийн чиглэлээр 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай;
  • Сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгаа хийж байсан туршлагатай (хог хаягдлын менежментийн салбарт бол давуу тал болно);
  • Хог хаягдлын менежментийн салбар дахь мэдлэг, туршлага, ялангуяа хуванцар дахин боловсруулах талаар ойлголттой бол давуу тал болно;
  • Европын Холбоо болон бусад олон улсын санхүүжилттэй төслийн хүрээнд үнэлгээ, судалгааны ажил хийж байсан бол давуу тал болно;
  • Эдийн засгийн болон академик мэдлэг, мэдээлэлтэй;
  • Мэргэжлийн, санаачлагатай, уян хатан, найдвартай, хариуцлагатай байх

Ирүүлбэл зохих материалууд:

Тендерт оролцогчид саналдаа дараах мэдээллийг оруулсан эсэхийг харгалзан саналыг сонгон шалгаруулна. Үүнд:

  • Сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгааг хийх ажлын төлөвлөгөө, үүнд үнэлгээний аргачлал болон тухайлсан ажил үүргийг яаж гүйцэтгэх тухай дурдах;
  • Мэргэжил, чадавх, туршлагыг нотлох нэмэлт баримтууд;
  • Судалгаанд хамрагдах мэргэжилтэн бүрийн шаардлагатай мэдлэг чадварыг харуулсан CV;
  • Сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгааг хийх төсөв;
  • Байгууллагын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар;
  • Байгууллагын танилцуулга;
  • Хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гүйцэтгэлийн талаар өмнөх ажил олгогчоос олгосон тодорхойлолт

Тендерт оролцогч байгууллага/компаниуд дээрх шаардлагуудыг хангасан материалуудыг 12-р сарын 11ий дотор ccr.mongolia.office@caritas.cs  хаягаар ирүүлнэ үү.

Тендерийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл 976-80906399 утсаар холбогдоно уу. Тендерийн материалыг Англи эсвэл Монгол хэлний аль алинаар нь хүлээн авна.