Вэбсайт хөгжүүлэх байгууллага сонгон шалгаруулах тухай
30. 9 дүгээр сар 2021 Мэдээ

Вэбсайт хөгжүүлэх байгууллага сонгон шалгаруулах тухай

Каритас Чех Репаблик (КЧР) нь Европын Холбооноос санхүүжүүлж буй "Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах" төслийг Монголын Байгаль Орчин, Аюулгүй Байдлын Төв, Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр, Экосум ТББ болон Т.Г. Масарыкын нэрэмжит Усны Судалгааны Институттэй хамтран хэрэгжүүлж байна. Төслийн ерөнхий зорилго нь Монгол улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх явдал юм.

Хог хаягдал цуглуулах, ангилах, дахин боловсруулагдсан бараа бүтээгдэхүүнийг дэмжих талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах төслийн дэд зорилгын хүрээнд төслийн вэбсайт хөгжүүлэх Програм хангамж хөгжүүлэх компанитай хамтран ажиллана.  

Гүйцэтгэх ажлын зорилго

Хог хаягдлын менежментийн шилдэг туршлага, 5R арга барил, хог хаягдал дээр суурилсан бараа бүтээгдэхүүний талаарх мэдээ мэдээлэл болон сургалтын материалыг олон нийтэд түгээх төслийн вэбсайт хөгжүүлнэ.  

Тавигдах шаардлага

  • Програм хангамжийн чиглэлээр үйлчилгээ эрхэлдэг технологийн компани байх;
  • Төрөл бүрийн вэбсайт хөгжүүлж байсан туршлагатай байх;
  • Зохих програмчлалын хэл болох Java, JavaScript, Reactjs зэргийн талаар сайтар мэдлэгтэй байх;
  • Харилцааны ур чадвар сайтай;
  • Мэргэжлийн, санаачлагатай, уян хатан, хариуцлагатай байх;

Бүрдүүлэх материал:

  1. Вэбсайт хөгжүүлэх ажлын төлөвлөгөө. Үүнд: Ашиглагдах технологийн тайлбар, гүйцэтгэх нарийн тодорхой ажил үүрэг, түүнийг гүйцэтгэх хугацаа бүрийг заасан байна (2021 оны 10-р сарын 20 – 12-р сарын 25 хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн байна);
  2. Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын танилцуулга (нотлох баримт бичгийн хуулбар);
  3. Вэбсайт хөгжүүлэх гол мэргэжлийн боловсон хүчний танилцуулга (CV), мэргэжлийн дипломын хамт;
  4. Вэбсайт хөгжүүлэх төсөв, үнийн санал (нийт үнийн санал 9000 еврогоос хэтрэхгүй байх);
  5. Байгууллагын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

Дээрх шаардлагыг хангаж буй албан байгууллагыг өөрсдийн үнийн санал болон холбогдох бүрдүүлэх материалыг ccr.mongolia.office@caritas.cz имэйл хаягаар 2021 оны 10-р сарын 17-ны 18 цагаас өмнө илгээнэ үү. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл +976-86232567 утсаар холбогдоно уу. Материалыг Англи эсвэл Монгол хэлний аль алинаар нь хүлээн авна.