Хотжилт, үйлдвэржилт болон хуванцар савлагаатай бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаатай уялдаад хог хаягдлын менежмент нь Монгол улсад тулгамдсан том асуудал болоод байна. Хуванцар хог хаягдал нь өргөн тархсан бохирдол үүсгэдэг бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүд хууль бусаар хаядаг тул ноцтой асуудал юм. Каритас Чех Репаблик нь Европын Холбооноос (SWITCH-Asia хөтөлбөр) санхүүжүүлж буй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийг Монголын Байгаль Орчны Аюулгүй Байдлын Төв, Эко Сум ТББ, Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр, Т.Г. Масарыкын нэрэмжит Усны Судалгааны Институт гэх дөрвөн хамтрагчидтай 2020 оны 5 сарын 1 – 2024 оны 4 сарын 30 хооронд хэрэгжүүлж байна.
Төслийн ерөнхий зорилго нь Монгол улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх юм.
Төслийн тодорхой зорилтууд:
- ЖДҮ-үүд тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийн (ТХҮ) практик арга барилыг нэвтрүүлэхийг дэмжиж, ТХҮ-ийн загварыг сурталчлах; Энэхүү зорилтонд дахин боловсруулсан хуванцараар хийсэн бүтээгдэхүүний одоогийн үйлдвэрлэлийн эргэлтийг сайжруулж, нийт хэрэглээ, хог хаягдлын менежментийн үйл ажиллагааг тогтвортой байлгах замаар хүрэх юм. Мөн, уг төслийн үр дүнг цаашид түгээн дэлгэрүүлэх нөхцлийг бүрдүүлж, ЖДҮ эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх болно.
- Үндэсний ТХҮ-ийн бодлогын хэрэгжилтийг бэхжүүлж, ТХҮ-ийн үр ашгийг хүртэхэд оролцогч талуудад туслах таатай орчинг бүрдүүлэх; Хуванцар хог хаягдлыг цуглуулах, ялгах, ангилах системийг сайжруулах, ЖДҮ-эд дэвшилтэт тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлэх, төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэн нэвтрүүлэх нөхцөлийг сайжруулах зэргээр тус зорилтыг биелүүлнэ.
Нийт төсөв: 2 сая евро
Төслийн зорилтот байршлууд:
- Улаанбаатар: Хуванцар хог хаягдлын менежментийн үр дүнтэй тогтолцоог бий болгож, хуванцар дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх
- Булган аймаг: Орон нутгийн дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд туслалцаа үзүүлэх
- Хишиг-Өндөр сум: Хог хаягдлын менежментийн тогтолцоог бий болгоход туслах бөгөөд орон нутгийн хуванцар дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих
Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд:
1. ХУВАНЦАР ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛАХ, ЯЛГАХ, АНГИЛАХ СИСТЕМИЙГ САЙЖРУУЛАХ
- Зорилтот байршлуудад хуванцар хог хаягдлыг үр ашигтай цуглуулахад тулгарч буй бэрхшээлийг тодорхойлон, хот болон хөдөө тохирох хог хаягдлыг цуглуулах, ялгах, ангилах системийг боловсруулах
- Хуванцар хог хаягдлыг ялгах, цуглуулах, ангилах талаар холбогдох төрийн байгууллагуудад сургалт зохион байгуулах
- Хуванцар хог хаягдлыг ялгах, цуглуулах талаарх хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой ажиллах нийгэмлэг, иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээг бий болгох
- Хог хаягдлыг цуглуулах, ангилах тухай сургууль, цэцэрлэг, их дээд сургууль болон төрийн байгууллагуудад сурталчилгааны ажлыг зохион байгуулах
2. ХУВАНЦАР ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРҮҮД ДЭВШИЛТЭТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ
- Жижиг дунд үйлдвэрүүдэд санал болгох технологийн шинэчлэл, тэдгээрийн эдийн засгийн үр ашигтай байдлыг танилцуулах семинар зохион байгуулах
- Хуванцар дахин боловсруулах ЖДҮ-үүдэд тулгарч буй санхүүгийн хүртээмжийн дутагдлын талаар судалгаа, дүн шинжилгээ хийж, ЖДҮ болон санхүүгийн үйлчилгээ эрхлэгчдийн хоорондын харилцааг сайжруулах
- Хуванцар хог хаягдлаар хийсэн шинэ бүтээгдэхүүнийг тодорхойлж, зохион бүтээх
- Сум, аймгийн түвшний оролцогчидтэй хамтран хөдөө орон нутагт хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах туршилтын ажлуудыг зохион байгуулах
3. ХУВАНЦАР ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРҮҮДИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ
- Хуванцар дахин боловсруулах ЖДҮ-үүдийн маркетингийн чадавхийг бий болгох
- Дахин боловсруулсан хуванцараар хийсэн бүтээгдэхүүний эрүүл мэнд, аюулгүй байдал болон чанарын стандартуудыг боловсруулах
- Дахин боловсруулах бүтээгдэхүүнийг сурталчлах сургалт семинар болон үзэсгэлэн зохион байгуулах
- Дахин боловсруулсан хуванцараар хийсэн бүтээгдэхүүний зах зээлийн боломжийг судлах
4. ТӨСЛИЙГ БУСАД АЙМАГ, СУМДАД ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТҮЛХЭЦ БОЛОХ
- Төслөөс гарсан үр дүнг бусад аймгуудад түгээн дэлгэрүүлэн нэвтрүүлэхэд түлхэц үзүүлэх шийдвэр гаргагчидтай уулзалт, зөвөлгөөн зохион байгуулах
- Төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэхэд орон нутгийн болон олон улсын хог хаягдлын менежментийн чиглэлийн экспертүүдээс бүрдсэн кластерыг байгуулах
- Төслийн үр дүнд гарсан ололт, зөвлөмж, шийдэл, шилдэг туршлагыг агуулсан багц мэдээллийг боловсруулж түгээх