Гэнэтийн аюулт үзэгдэл буюу Зудын эсрэг хариу арга хэмжээ
30. 12 дугаар сар 2020 Хэрэгжиж дууссан төсөл

Гэнэтийн аюулт үзэгдэл буюу Зудын эсрэг хариу арга хэмжээ

Монгол орны зүүн бүс нутагт цас ихээр орж зудын гамшиг нүүрэлсэн тул 2015-аас 2016 оны өвөл Европын комиссын Хүмүүнлэгийн болон Иргэний хамгаалалтын тусламж (ЕКХИХ)-ийн санхүүжилтээр Хэнтий аймгийн 6 сумын 528 айл өрхийн 1863 иргэдэд, Дорноговь аймгийн 7 суманд 527 айл өрхийн 1680 иргэдэд дөрвөн сарын хугацаанд хүнсний дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлсэн.

Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Улсын Онцгой Комисоос гаргасан зудын үнэлгээний дагуу Каритас Чех Репаблик (КЧР) байгууллага нь эмзэг бүлгийн айл өрх болон бага тоо толгой малтай айл өрхүүдэд 1.5 сарын хугацаанд хүнсний тусламж үзүүлсэн. Намар эрт цас орж өдрийн нараар хайлж, орой нар буухад хөлдөж, өвөл их цас орсноос болж малчид хүнд өвөлтэй тулгарч байна.

Малчид  хэлэхдээ өвөл байнгын -35-аас -40 градустай байгаа нь өвс тэжээлийн хомсдол, нялх малыг тамирдахад нөлөөлж байна гэсэн юм. Малчин айл өрх бүрийн алдсан малын тоо толгой нь өөр өөр байдаг.  Жишээ нь: Зуд эхээр нүүрлэсэн Хэнтий аймгийн Галшир сумын малчин Д.Энэбиш 120 гаруй тоо толгой малаа зуднаар алдсан. (ойролцоогоор 12,000,000 сая төгрөгтэй дүйхүйц). Зуднаар алдсан мал нь малчин айл өрхийн амьдрал ахуйд ноцтойгоор нөлөөлж байна. Дорноговь аймгийн алтан ширээ сумын Хаяа багт хүнсний тусламж үзүүлж байхад малчид “байгалийн гамшигыг даван дийлж чадахгүй хэдий ч малаа алдана гэдэг бол бид нарт үнэхээр хэцүү байдаг” малчин бидний амьдрал малнаас шууд хамааралтай байдаг болохоор гэж хэлж байсан. 

Хасах 40 градус хүрэх хахир хүйтэн өвөл, хаврын шуургаас (говийн бүс нутгаар долоо хоногийн 4-өөс 5 өдөрт нь шуургатай) үүдэн хүнсний тэжээлийн дутагдалд ордог. Тиймээс гэнэтийн аюулт үзэгдлийн үед (ЕКХИХ)-ын санхүүжилтээр хэрэгжүүлсэн хүнсний тусламжийг малчид маш их талархалтайгаар хүлээж авсан. Мөн түүнчлэн айл өрхийг хүнсний  шим тэжээлээр хангасан нь эмзэг бүлгийн айл өрхийг тоог бууруулахад хүнсний тусламж нь тодорхой хувь нэмэр оруулсан билээ.