Эрчим Хүчинд Хэмнэлттэй, Ногоон Барилгын Үйлдвэрлэлийг Дэмжих нь
30. 12 дугаар сар 2020 Хэрэгжиж дууссан төсөл

Эрчим Хүчинд Хэмнэлттэй, Ногоон Барилгын Үйлдвэрлэлийг Дэмжих нь

Монгол улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ үед тус салбар дахь хувьцаа эзэмшигчдын дунд барилгын салбарын экологийн ул мөрийн талаарх мэдлэг дутмаг байгаа тодорхой байна. Барилгын дизайнаас эхлээд барилгын материал, тусгаарлагч хүртэлх барилгын үйл явц нь байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг хэрхэн багасгаж болох талаар мэдлэг дутмаг байгаагаас гадна эдийн засгийн үр ашигтай байгаль орчинд ээлтэй материал, технологийн талаарх мэдлэг хангалтгүй байна.

Түүнчлэн барилгын ажлын байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг багасгахад чиглэсэн зохицуулалт цөөхөн байдаг. Үүний уршгаар илүү их эрчим хүч, ус, материал үрэгдэж мөн барилга байгууламжийн явц нь тухайн орон нутгийн байгаль орчинд хөнөөл учруулж байна. Энэхүү байдлыг сайжруулснаар хүний эрүүл мэнд болон байгаль орчныг хамгаалж чадах юм.

Тиймээс Европын холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2014- 2016 оны хооронд “Эрчим Хүчинд Хэмнэлттэй, Ногоон Барилгын Үйлдвэрлэлийг Дэмжих нь" төслийг хэрэгжүүлсэн. Төслийн гол зорилго нь тогтвортой хөгжлийг дэмжиж замаар цаг уурын өөрчлөлтөд нөлөөлөх хор уршиг, Монгол орны ядуурлыг бууруулах, эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах явдал байсан юм.

Мөн төслийн тусгай зорилт нь холбогдох улсын үйлдвэрийн удирдлагууд болон хувийн хэвшлийг дайчилж Монгол улсын барилгын үйлдвэрлэлийн хэв маяг, тогтвортой хэрэглээний бүтэц болон бүтээгдэхүүнийг дэмжих юм.

Тус зорилтууддаа хүрэхийн тулд төсөл нь гурван гол хэсэгт анхаарлаа хандуулсан. Үүнд:

  1. Барилгын үйлдвэрлэл дэх жижиг дунд үйлдвэрлэлүүд,
  2. Оюутан сурагч нарт барилга байгууламжтай холбогдох хичээл ордог их сургууль болон техник мэргэжлийн сургууль,
  3. Барилга байгууламж, байгаль орчны бодлого болон стандартыг гаргахад хариуцлагатай ажилладаг Засгийн Газрын байгууллагууд.

Төслийн зорилтуудад хүрэхийн тулд дараах дөрвөн зорилтыг тавьсан. 

Үр дүн 1. Дутуу шатсан хорт хийг ашигласан ногоон барилга байгууламжийн бүтээгдэхүүнийг таниулах, хөгжүүлэх, батлах;

Үр дүн 2. Барилгын салбарт ажиллаж буй жижиг дунд үйлдвэрлэлүүд байгаль орчинд ээлтэй (дутуу шатсан хорт хий ) барилгын бүтээгдэхүүн хийх, борлуулсан байх;

Үр дүн 3. Барилгын салбарт ажиллаж буй жижиг дунд үйлдвэрлэлүүд байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг хэрэглэх мөн практикийг нь дагах;

Үр дүн 4. Байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг болон практик бодлогын хүрээнд дэмжих.