Хорих анги дахь ардчилал, хүний эрхийг сайжруулах нь
30. 12 дугаар сар 2020 Хэрэгжиж дууссан төсөл

Хорих анги дахь ардчилал, хүний эрхийг сайжруулах нь

Ардчилал гэдэг нь тухайн улсын соёлын агууламж болон нийгэм эдийн засгийг харгалзан авч үзсэн алгуур, тасралтгүй үргэлжилсэн үйл явц юм. Тухайн орон хийгээд нийгэм нь бүс нутагтаа санаачилж боловсруулсан өөрт таарсан загварыг сонгож хөгжүүлэх бүрэн боломжтой бөгөөд тухайн загварууд нь холбогдох бүс болон олон улсад заасан тогтсон журмын дагуу  олон нийтийн хүний эрхийн зарчимтай нийцсэн байх ёстой.

Тиймээс Каритас Чех Репаблик байгууллага нь (улс төр, иргэн, эдийн засаг, нийгэм,соёл) хүний эрхийг дэмжих, адрчилалыг сайжруулхын тулд Монгол улсын иргэний нийгмийг дэмжих  “Монгол улсын хорих анги дахь ардчилал, хүний эрхийг сайжруулахын тулд иргэний нийгмийг дэмжих нь” төслийг хэрэгжүүлсэн юм. Уг төслийг 2013-2015 оны хооронд Европын Холбооны санхүүжилтээр “Монгол улсын хорих ангийн холбоо” орон нутгийн төрийн бус байгуулагтай хамтарч хэрэгжүүлсэн.

Төслийн ерөнхий зорилго нь (улс төр, иргэн, эдийн засаг, нийгэм,соёл)-ын хүний эрхийг дэмжих, адрчилалыг сайжруулахын тулд Монгол улсын Иргэний нийгэмд дэмжлэг үзүүлэх явдал юм.

Төслийн гол зорилтууд нь:

  • Нийгмийн хамгийн эмзэг бүлгийн эрхийг хамгаалах, бэхжүүлэх
  • Гутаан доромжилсон харьцаа, хүнлэг бус, хэрцгий, тамлан зовоох явдлаас урьдчилан сэргийлэхэд дэмжиж ажиллах

Зорилтот бүлэг

  1. Зорилтот бүлэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилчид, тэр тусмаа менежементийг баг (120), нийгмийн ажилчид ( 78 ).
  2. Хорих ангиудтай хамтарч ажилдаг төрийн бус байгууллагууд.

Монголын хорих ангийн холбоо, Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийнлэх төв, ТББ-ууд нь өөрсдийн үйл ажиллагааны нөлөөллийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа явуулах чадамжаа нэмэгдүүлэх дэмжлэг авсан. Мөн ‘’Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх төв” хорих ангийн хүмүүжигчидэд хуул ёсны зөвөлгөө өгөх үйлчилгээ үзүүлэх санхүүжилт авсан.

Монгол улсын Шинжлэх ухаан Технологийн их сургууль (Нийгмийн ажилчдын тэнхим), Монголын үндэсний боловсролын Их сургууль (Нийгмийн ажилчдын тэнхим) олон улсын мэргэжилтэнүүдийн туслалцаа, мэргэшсэн нийгмийн ажилчдын байнгын хамтын ажиллагаатайгаар хорих ангийн нийгмийн ажилчдыг сургахад зориулсан сүүлийн үеийн мэдээлийн контент бэлдэх дэмжлэг авсан.

Эцсийн үр шимийг хүртэгчид

  1. Хорих ангийн хүмүүжигчид
  2. Олон нийт (иргэд, олон нийт)

Төслийн зорилтуудад хүрэхийн тулд дараах үр дүнд хүрэхээр ажилласан. 

Үр дүн 1: Хорих ангийн нийгмийн ажилчид шаардлагатай сургалтанд хамрагдсан байх, үүрэгт ажлаа үр өгөөжтэйгөөр гүйцэтгэхэд нэн шаардагдах төхөөрөмжөөр хангагдсан байх.

Үр дүн 2: Хүний эрхийн талаарх судалгааг хорих ангид явуулсан байх, хэвлэгдсэн байх

Үр дүн 3: Хорих ангийн хүмүүжигчид болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилчдыг хүний эрхийн талаарх мэдээлээр хангасан байх.

Үр дүн 4: Улаанбаатар хотын хорих ангид мэргэшсэн хуулийн зөвөлгөөг хүмүүжигчдэд хүртээмтэй болгох.