Хүний наймааны эсрэг иргэний нийгмийг сайжруулах нь
30. 12 дугаар сар 2020 Хэрэгжиж дууссан төсөл

Хүний наймааны эсрэг иргэний нийгмийг сайжруулах нь

“Монгол Улсад хүний наймаатай тэмцэхэд иргэний нийгмийг бэхжүүлэх” төслийг 2013-2015 хооронд Европын Холбоо, Хүний Аюулгүй Байдлын Бодлого Судлалын санхүүжилтээр хэрэгжүүлсэн юм. Төслийн гол зорилго нь хохирогчдын хүний эрхийг хангах, хүний наймаатай тэмцэх үр дүнтэй хамтарсан үйл ажиллагааг хөгжүүлж улмаар Монгол улс дахь иргэний нийгмийн сүлжээг бий болгох, дэмжих явдал юм. 

Үйл ажиллагааны гол зорилтууд:

  1. Нийгмийн хамгийн эмзэг салбарын эрхийг хамгаалах, сайжруулах
  2. Хүний эрхийг хамгаалж, сурталчилахад иргэний нийгмийг дэмжих мөн хууль тогтоох үйл явцад оролцоог нь нэмэгдүүлэх
  3. Бэлгийн мөлжлөг, хүний наймаанаас урьдчилан сэргийлэх, нийгмийн хохирогчдыг дэмжих

Зорилтод бүлгүүд: (i) хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагууд, (ii) Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, эрүүгийн шүүгчид , хуульчид, (iii) яамдуудын мэргэжилтнүүд, улсын их хурлын гишүүд, залуучууд болон олон нийт

Эцсийн үр шимийг нь хүртэгсэд: (i) хүний наймааны хохирогч,(гэр бүлийн гишүүд) гэрчүүд, (ii) залуучууд болон олон нийт (хүний наймааны хохирогч байж болзошгүй), (iii) хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагууд.

Төслийн хүлээгдэж буй гурван үр дүн

Үр дүн 1: хүний наймааны гэмт хэргийн эсрэг ТББ-ын сүлжээ бий болгож, сургасан.

Үр дүн 2: хууль хэрэгжүүлэгчдийг сургалтад хамрагдуулж, хүний наймааны гэмт хэрэгтэй тэмцэхэд бэлдсэн.

Үр дүн 3: нөлөөлөл, сурталчилгааны ажлыг холбогдох төрийн байгууллагууд, олон нийтэд чиглүүлсэн.