Мал аж ахуйтай хараат малчдын хүнсний аюулгүй байдал
30. 12 дугаар сар 2020 Хэрэгжиж дууссан төсөл

Мал аж ахуйтай хараат малчдын хүнсний аюулгүй байдал

2010 онд зудын аюул гамшгийн түвшинд хүрснийг албан ёсоор зарласан 12 аймагт үндэсний сүргийн 44 сая тоо толгой малын 16.4% тэнцэх 7.2 сая гаруй тоо толгой малыг алдсан. Хүн амын ⅓ нэг нь нүүдэлчин, хөдөө амьдардаг айл өрхийн ялангуяа амьдралын түвшин доогуур эмзэг бүлгийн малчин айл өрхт таван хошуу мал нь амьдралынх нь салшгүй нэг хэсэг бөгөөд малчин ард төдийгүй улс орны хувьд энэ алдагдал нь маш их гарз хохирол юм.

Ихэнх хохирол нь гамшгийн үеийн бэлэн байдлын талаар мэдлэггүй, бэлтгэгдээгүй залуу малчдын мал аж ахуйн талаарх мэдлэг дутмаг байгаас болж байна. Тиймээс КЧР байгууллага нь малчдыг зуданд өөрсдийгөө бэлдэхэд анхаарч улирлын болон цаг уурын өөрчлөлтийг даван туулах чадварыг дээшлүүлэх, эрчимжсэн мал аж ахуй, бэлчээрийн менежементийн талаар мэдлэгийг нь бэхжүүлэх зорилгоор малчдын чадавхийг сайжруулах багц сургалтуудыг явуулсан.

2010-2011 оны хооронд Европын Холбооны санхүүжилтээр “Мал аж ахуйтай хараат, зуданд өртөмтгий бүс нутагт амьдардаг малчдын хүн амын хүнсний аюулгүй байдлыг сайжруулах” төслийг Монголын Байгаль Орчин Аюулгүй Байдлын Төв, Улсын Онцгой Комиссын шуурхай штаб, Өвөрхангай аймгийн орон нутгийн захиргаа (сум, аймаг)-тай хамтарч хэрэгжүүлсэн.  Өвөрхангай аймгийн Баян Өндөр суманд төслийг хэрэгжүүлсэн. Тус аймаг нь хамгийн их зуданд нэрвэгдсэн аймаг бөгөөд 2010 оны 4-р сарын 06 -ны байдлаар 1.15 сая тоо толгой мал хорогдсон гэж бүртгэгдсэн байна. 

Төслөөр сонгогдсон сумуудад гамшгийн бэлэн байдлыг сайжруулж, олон нийтэд түшиглэсэн тэжээл, өвс хадах системийг бий болгож эмзэг бүлгийн малчин өрхүүдийн хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорьсон юм.

Төслийн зорилтуудад хүрэхийн тулд төсөл нь дараах хүлээгдэж буй үр дүнг тавьсан юм.

  • Малчдын амжиргааны баталгаа бүхий мал сүрэгт зориулж гэнэтийн аюулын 7 хоногийн өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлж, малын тэжээл тариалах үрийг 2010 оны зуднаар нэрвэгдсэн 125 малчин өрхт олгосон.
  • Нийт 900 тоннын багтаамжтай 4 ширхэх агуулахыг барьж 1500 малчин айл өрхт хүртээмжтэй болгосон.
  • Өвөрхангай аймгийн 1800 малчдад зудын гамшигт бэлэн байх сэтгэлзүйн чадавхийг дээшлүүлэх ажлыг 3600 малчин өрхийн тэргүүлэгчид, орон нутгийн 60 сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг хүмүүст сэдэвчилсэн сургалтыг зохион байгуулсан.