Нийгмийн ажлын сургалтын хөтөлбөрийг бэлдэх, хэрэгжүүлэх
30. 12 дугаар сар 2020 Хэрэгжиж дууссан төсөл

Нийгмийн ажлын сургалтын хөтөлбөрийг бэлдэх, хэрэгжүүлэх

Азийн Хөгжлийн Банкны шинжээчдийн судалгаагаар төрийн үйлчилгээнд мэргэжлийн нийгмийн ажилчид бараг байдаггүй. Ихэнх нийгмийн ажилчид нь төрийн албанд “нийгмийн ажилтан” гэсэн албан тушаалд ажилладаг боловч ихэвчлэн бүрэн дунд боловсролтой байдаг бөгөөд энэ мэргэжлийг зөвхөн туслах ажлыг гүйцэтгэдэг гэж ойлгодог. 2005 оны 12-р сард нийгмийн хөгжлийн асуудлын нэн чухал хуулиуд батлагдсан (нийгмийн тогтолцооны ерөнхий хууль, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын хууль, ахмад настны нийгмийн хамгааллын хууль). 

Үндэсний зөвлөлийн хэрэгжүүлж буй нийгмийн ажилтны магадлан итгэмжлэлийн системийн тогтолцоо, боловсролын тогтолцоо, нийгмийн ажилтны статус, ажлын байрны тодорхойлолт зэргийг шинэ хууль тогтоомжоор тодорхойлсон. Шаардлагтай хууль эрх зүйн арга хэмжээг авсан хэдий ч нийгмийн халамжийн системийн чадавхид тодорхой байдал дутсаар байгаа нь тодорхой тооны үйлчлүүлэгчид зохих төвшинд чанартай нийгмийн үйлчилгээг үзүүлэхэд саад болж байна

Архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, залуучуудын гэмт хэргийн холбогдолд, гудамжны хүүхдүүд, асран хамгаалагчгүй өндөр настан зэрэг нийгмийн олон асуудлууд улс орон бүрд байдаг. Тиймээс уг төслөөр нийгмийн ажилтны ажлын талбарт гол анхаарч мэргэжлийн боловсролыг цаашид дэмжих, хөгжүүлэхээр зорьсон юм. Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яам, Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны Яам, Каритас Монгол төрийн бус байгууллага гэсэн гурван төслийн түншүүдийн хамт “Нийгмийн ажлын сургалтын хөтөлбөрийг бэлдэх, хэрэгжүүлэх” төслийг Монгол дахь Каритас Чех Репаблик байгууллага 2006-2010 оны хооронд хэрэгжүүлсэн.

Төсөл дараах зорилтуудад гол анхаарлаа хандуулсан юм.

- Нийгмийн ажлын системээс үүдэлтэй нийгмийн ажлын зохих боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үүнд холбогдох төрийн захиргааны байгууллагуудад нийгмийн ажил, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад салбаруудад дэмжлэг үзүүлэх, боловсон хүчнийг бэхжүүлэх.

- Тухайн мэргэжлийн талбар дээр дадлага хийх боломж олгох, үйлчлүүлэгчтэй  шууд харилцах байдлаар онолын  мэдлэг олгож Улаанбаатар хотын дунд сургууль болон  их сургуульд өндөр чанартай нийгмийн ажилтны магадлан итгэмжилсэн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Ингэснээр төгсөгч нь нийгмийн ажил, нийгмийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр нийгмийн ажилтны мэргэжилд бэлтгэгдсэн байна.

-  Үйлчлүүлэгчтэй  шууд харилцах чиглэлээр ажиллах боломж хомс байдаг хэдий ч идэвх санаачлагтай нийгмийн ажилчдын системтэйгээр дэмжих. Тус нийгмийн ажилчид практик дадлыг олж авахаас гадна Улаанбаатар хотын хүнд хэцүү байдалд байгаа зорилтот бүлгийн иргэдэд чанартай нийгмийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болох юм.

  • Төслийн урт хугацааны зорилго нь Нийгмийн ажлын боловсролын чанарыг дээшлүүлэх, Монгол улс дахь нийгмийн ажлын үйлчилгээний гүйцэтгэл болон хүргэлтийг сайжруулхад хувь нэмрээ оруулах, нийгмээрээ нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийг хүлээн зөвшөөрөх
  • Төслийн гол үр шимийг хүртэгчид нь 1. Нийгмийн ажилтнаар сурч буй оюутан сурагч, 2. Салбартаа ажиллахгүй байгаа нийгмийн ажилчид 3. Төрийн бус байгууллага, байгууламжийн ажилчид, 4. Яамдын ажилчид, 5. Их сургуулиуд