20. 7 дугаар сар 2023
Хэвлэлийн мэдээ
Монголын залууст чиглэсэн үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-ын төлөөлөл маань Чех болон Бельги улсын Төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай туршлага солилцох аяллаа амжилттай өндөрлөж, төрөл бүрийн эрдэм, мэдлэг өвөртлөн эх орондоо ирлээ.
Оролцогчид маань БНЧУ-ын Гадаад хэргийн яам, Хүүхэд залуусын эвсэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эвсэл, Прагын иргэний нийгмийн төв, Чехийн олон улсын боловсрол судалгааны үндэсний төв, Европын залуусын форум, Брюсселийн Парламент зэрэг олон байгууллагаар зочилж, сургалтад хамрагдаж, сайн туршлагаас судалж, танилын хүрээгээ тэллээ.
Европын туршлага солилцох хөтөлбөрөөс сурсан, мэдсэн бүхнээ эх орныхоо хөгжил, Монголын нийгмийг бүгдэд хүртээмжтэй болгоно хэмээн хөтөлбөрийн оролцогчид өгүүлж байсан юм.