8. 6 дугаар сар 2023
Хэвлэлийн мэдээ
[ХБНГУ, Эссэн хот] – AMI Plastics World Expo энэ оны 6-р сарын 14-15-ны хооронд Германы Эссэн хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Герман улсад болох дэлхийн хуванцарын яармагт Монгол үйлдвэрлэгчид оролцоно
[ХБНГУ, Эссэн хот] – AMI Plastics World Expo энэ оны 6-р сарын 14-15-ны хооронд Германы Эссэн хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
AMI Plastics World Expo нь хуванцарын салбарын мэргэжилтнүүд хуран чуулж, хамгийн сүүлийн үеийн инноваци, шинэ технологи, салбарын хөгжил, зах зээлийн чиг хандлагыг судалж, хамтын ажиллагаагаа өргөжүүлдэг дэлхийн хамгийн том арга хэмжээ билээ. Олон нийтэд нээлттэй уг үзэсгэлэн нь Хуванцарын нийлмэл бүтээгдэхүүний дэлхийн яармаг, Хуванцар дахин боловсруулалх дэлхийн яармаг, полимер туршилтын дэлхийн яармаг гэх гурван томоохон хэсгээс бүрдэнэ.Энэ үеэр мөн оролцогчидтой уулзах хэлэлцүүлэг, технологийн танилцуулга, сургалт семинар зэрэг арга хэмжээ ч давхар зохион байгуулагддаг. Мөн үйлдвэрлэл үйлчилгээндээ нэвтрүүлэх шинэ бүтээгдэхүүн, материал хайж яваа худалдан авагчид ч уг экспог олноор зорьдог. 2021 оны үзэсгэлэнд 200 орчим байгууллага оролцсон ба 3000 орчим хүн зочилж танилцсан байна.
Энэ жил Хуванцар дахин боловсруулах дэлхийн яармагт Монголын хуванцар дахин боловсруулах чиглэлээр тэргүүлэгч зургаан компани оролцохоор бүртгүүлжээ. Эдгээр компаниуд нь Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улс дахь хуванцарын дахин боловсруултын тогтвортой байдлыг хангах төслийн (SPRIM) үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж, Европт туршлага солилцох хөтөлбөрийн шалгаруулалтад тэнцсэн байгууллагууд юм.
Хуванцар дахин боловсруулах бичил, жижиг, дунд үйлдвэрүүдийг (ЖДҮ) байгаль орчинд ээлтэй практикт шилжихэд нь дэмжлэг үзүүлэх замаар тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний хэв маягийг дэмжих зорилготой юм SPRIM төслийг Каритас Чех Репаблик, Байгаль орчин, аюулгүй байдлын төв, Экосум, Монголын тогтвортой хөгжлийн гүүр байгууллагууд хамтран 2020 оноос хойш хэрэгжүүлж байна.
SPRIM төслийн хүрээнд Хуванцар дахин боловсруулах дэлхийн яармагт Монгол Улсаа төлөөлөн, үйл ажиллагаа бүтээгдэхүүнээ танилцуулж, шинэ түншлэл, олон улсын зах зээлийн мэдлэг мэдээлэл цуглуулах болсон дотоодын хуванцар дахин боловсруулах компаниудыг танилцуулъя:
Цэцүүх трейд ХХК: 2018 онд химийн лабораторийн тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлсэн ч одоо аюултай химийн бодисын сав баглаа боодлы дахин боловсруулж байна.
Мультипак ХХК: 2010 онд байгуулагдсан энэхүү компани нь дахин боловсруулах боломжтой хуванцар хальс болон баглаа боодол үйлдвэрлэдэг.
Метропласт ХХК: 2011 онд үүсгэн байгуулагдсан Метропласт нь цонх, тагтны хаалтны PVC материал, өндөр даралтын HDPE ус дамжуулах хоолой, РР хоолой, хоолойд PU хөөсөн тусгаарлагч үйлдвэрлэдэг хуванцар үйлдвэрлэгч юм.
Хэв Хашмал Пластик ХХК: HDPE, PP дахин боловсруулах уг компани нь 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд барилгын бетон бүтээцийн хуванцар хэв хийх чиглэлээр мэргэшсэн.
TML ХХК: 2018 онд үүсгэн байгуулагдсан тус компани нь Монголын анхны PET дахин боловсруулдаг үйлдвэр. Мөн дээд зэргийн чанарын үзүүлэлтийг хангасан дахин боловсруулсан хуванцар үртэс үйлдвэрлэдэг компани билээ.
Пластик Центр ХХК: 2016 онд үүсгэн байгуулагдсан Пластик төв нь LDPE дахин боловсруулсан хуванцараар эко жорлон, суваг шуудууны доторлогоо үйлдвэрлэдэг.