Эссен хот, ХБНГУ –вропын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн дэмжлэгээр хэрэгждэг "Монгол Улс дахь хуванцар хог хаядлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах" төслийн ХБНГУ-д маркетингийн туршлага солилцох хөтөлбөр аялал амжилттай зохион байгуулагдсаныг дуулгахад таатай байна. Монгол Улсын хог хаягдлын менежментээр тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний хэв маягийг бий болгоход чиглэсэн энэхүү санаачилгын хүрээнд хуванцар дахин боловсруулах бичил, жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ)-ийн төлөөллийг Европын арга барилтай танилцуулах аялал зохион байгууллаа.
2023 оны 6-р сарын 10-наас 2023 оны 6-р сарын 17-ны хооронд зохион байгуулагдсан туршлага солилцох аялалд хуванцар дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ЖДҮ-ийн есөн төлөөлөгч хамрагдаж, Европындахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүнийг сурталчлах стратегитай танилцаж, хуванцар дахин боловсруулах компаниудаас үнэ цэнэтэй мэдлэг хуваалцах боломжийг эдэлсэн юм. Энэхүү танилцах аялалд салбарын мэргэжилтнүүдтэй уулзах, дахин боловсруулах үйлдвэрүүдтэй танилцах, Европт болох "Plastics Recycling World Expo"-д оролцох зэрэг хөтөлбөр багтсан.
Тус яармагт Монголын дахин боловсруулсан хуванцар үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Цэцүүх трейд, Мульипак, Хэв хашмал Хуванцар, TML, Метропласт, Пластик төв зэрэг компаниуд оролцсон юм.
Аяллын үеэр оролцогчид Европын хуванцар дахин боловсруулах компаниудаас практик зөвлөгөө авч, салбарын хамгийн сүүлийн үеийн шинэчлэлийн талаар гүнзгий мэдлэгтэй болсон бөгөөд олж авсан үр дүнгийн дэлгэрэнгүй тайланг бэлтгэж, шинэ мэдлэгээ хамтран ажиллагсад болон оролцогч талуудад түгээх үүрэг хзлээсэн юм. Үргэлжлүүлэн оролцогч бүр семинар зохион байгуулж, туршлага, ойлголтоо бусадтай хуваалцах болно.
SPRIM төслийн санхүүжүүлэгч Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөр болон хамтран хэрэгжүүлэгч Байгаль Орчин, Аюулгүй Байдлын Төв, Экосум, Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр, Т. Масарик Усны Судалгааны Хүрээлэнд талархал илэрхийлье.