[Улаанбаатар, Монгол] – Европын Холбооны санхүүжилттэй “Бүгд Залуусын Төлөө, Залуус Бүгдийн Төлөө” төсөл, “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл “Update Festival 2023” арга хэмжээнд амжилттай оролцож, үйл ажиллагаагаа танилцууллаа. Каритас Чех Репаблик хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын хамт залуучуудыг чадавхжуулах, сайн дурын үйл ажиллагаа явуулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад тууштай байхыг уг арга хэмжээнд уриалан оролцлоо.
"Бүгд Залуусын Төлөө, Залуус Бүгдийн Төлөө" залуучуудад чиглэсэн төсөл Update Festival 2023-ын үеэр төрөл бүрийн сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулж, оролцогчдыг татжээ. Үзэсгэлэнгийн талбайд аварга том хөлөгт тоглоом, өөрийн дурсамж, туршлагыг хуваалцах хана байгуулсан нь залууст ижил төстэй үзэл бодолтой үе тэнгийнхэнтэйгээ холбогдох, сайн дурын үйл ажиллагааны ач холбогдлыг таниулах өвөрмөц бөгөөд сонирхолтой боломжийг санал болгосон юм.
“Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл урчуудаас бүрдсэн Removement багтай хамтран бүтээсэн #RETHINK нэртэй төөрдөг байшингийн нээлтээ мөн арга хэмжээний үеэр хийв. Хуванцар, шил, даавуу, металл зэрэг 3 тонн хаягдал материалаар хийсэн нүд хэлбэртэй энэхүү төөрдөг байшин нь бүх насны зочдын анхаарлыг татаж, өдөр тутмын амьдралын хэв маяг, хэрэглээгээ дахин дүгнэж, хог үйлдвэрлэлээ эргэн харахыг уриалж байв.
"Бид хуванцар хог хаягдлын байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж, хэтийдсэн хэрэглээнээс татгалзаасай гэж хүссэн" хэмээн Removement төслийн ахлагч, уран бүтээлч Урангоо Идэр хэлэв. "Манай бүтээлд үзүүлж буй хүмүүсийн хариу үйлдлээс харахад тогтвортой шийдэл, хог хаягдлын хариуцлагатай менежмент яаралтай хийх хэрэгтэй байгаа нь илэрхий байна”.
CCR-ийн тухай:
Каритас Чех Репаблик нь хувь хүмүүсийг чадавхжуулах, сайн дурын үйл ажиллагааг дэмжих, байгаль орчныг хамгаалах, тогтвортой үйл ажиллагааг дэмжих замаар нийгмийн эерэг өөрчлөлтийг жолоодох зорилготой ашгийн бус байгууллага юм. Update Festival 2023 арга хэмжээнд төсөл хамтран хэрэгжүүлэгч Иргэний Боловсролын Төв, Монголын Залуучуудын Эвсэл, Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр, Байгаль Орчны Аюулгүй Байдлын Төв болон Экосум байгууллагууд мөн оролцсон юм.