Монгол улс дахь хуванцар хог хаягдлын асуудлыг шийдэхэд КЧР байгууллага хэрхэн тусалж байна вэ?
9. 8 дугаар сар 2021 Мэдээ

Монгол улс дахь хуванцар хог хаягдлын асуудлыг шийдэхэд КЧР байгууллага хэрхэн тусалж байна вэ?

Монгол улс нь хосгүй үзэсгэлэнтэй байгаль, өргөн уудам тал нутаг, уламжлалт гэр, нүүдэлчин зон олноороо танигддаг билээ. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд Монгол улсыг тодорхойлох өөр нэгэн зүйл гарч ирсэн нь байгаль орчны хурдацтай доройтол юм. Монгол улс дахь хуванцрын хэмжээ асар их нэмэгдэж эхэлсэн бөгөөд энэ нөхцөл байдал томоохон бүс нутгуудад улам хүнд байгаа юм. Каритас Чех Репаблик Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Мижидсүрэн нь тус суурин төлөөлөгчийн газар нь байгаль орчныг хамгаалахын тулд хэрхэн ажиллаж байгаа талаар бидэнтэй хуваалцлаа.

Чимэддоржийн Мижидсүрэн нь Каритас Чех Репаблик ТББ-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт төслийн менежерээр ажилладаг. Тэрээр доорх ярилцлагад өөрийн улс орны хог хаягдал дахин боловсруулах нөхцөл байдал болоодМонгол улсыг хог хаягдлаас ангид байлгахын тулд Каритас Чех Репаблик ОУБ нь хэрхэн тусалж байгаа талаар хуваалцах болно. Мөн БНЧУ-аас Монгол улс руу аялж буй хүмүүс болоод өөр бусад жуулчид нь Монгол улсад хэрхэн тусалж болох талаар энд дурдагдах болно.

Хог хаягдлын тогтвортой менежментийн ач холбогдол болоод энэ нь яагаад Монгол улсад асуудал болж байгаа вэ?  

Одоохондоо манай  улсад  хог хаягдал дахин боловсруулах нэгдсэн систем байхгүй байгаа бөгөөд албан бус, хяналтгүй хогийн цэгүүдэд хогоо хаяж,  шатааж байна. Монгол улсад 20 гаруй дахин боловсруулах үйлдвэрүүд байсан хэдий ч Ковид-19 цар тахлын улмаас үүссэн санхүүгийн бэрхшээлийн улмаас зарим үйлдвэрүүд хаалгаа барьсан. Хэдийгээр тодорхой тооны дахин боловсруулах үйлдвэрүүд байгаа ч тогтсон дахин боловсруулах систем байхгүйн улмаас хүмүүс хогийн цэгээс  гар аргаар хуванцар хог хаягдлыг түүж, дараа нь дахин боловсруулах үйлдвэрүүдэд илгээх ёстой болдог  бөгөөд энэ нь тийм ч тогтвортой зүйл биш.

Хог хаягдлын муу менежмент нь байгаль орчин болон хүмүүст ямар хор хөнөөл учруулж болох вэ?

Хуванцар хог хаягдлыг хаях мөн дээрээс нь зохих арга журмын дагуу булахгүй байна гэдэг нь уг хуванцар (задрах боломжгүй) нь байгаль орчин, эко системийг бохирдуулж байна гэсэн үг. Хуванцар нь байгальд задарч алга болох хүртлээ төсөөлшгүй  их хугацаа зарцуулдаг бөгөөд энэ нь Монгол улсын байгалийн үзэсгэлэнт байдалд аюул учруулж байгаа юм. Үүнээс гадна хот төдийгүй хөдөө орон нутагт амьдарч байгаа олон хүмүүс ундны  усаа худгаас авдаг. Хог хаягдал (маш түгээмэл асуудал)-ын  улмаас хөрс бохирон улмаар энэ нь ундны усыг бохирдуулж хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруулж байна.

Mije new

Монгол улс хуванцрын бохирдлоо багасгахын тулд арга хэмжээ авч байгаа юу ?

2017 онд засгийн газраас дахин боловсруулах тухай заалт, нөхцөлийг тусгасан Хог хаягдлын менежментийн хуулийг (2017) баталсан.  Дахин боловсруулах үүрэг хариуцлагыг албан ёсоор хуульд заасан хэдий ч дагаж мөрдөж байгаа хүмүүс байхгүй байгаа бөгөөд маш олон хүмүүс энэ хуулийн талаар ямар ч ойлголтгүй байна. Тиймээс уг хуулийг хэрэгжүүлж эхлүүлснээс хойш айл өрх бүрийг эх үүсвэр дээр нь буюу гэртээ хог хаягдлаа ангилахыг дэмжих хэд хэдэн компанит ажил, үйл ажиллагаа зохион байгуулсан.

Монголчууд хог хаягдлын тогтвортой  менежментийн талаар сонирхож байна уу?

Олон нийтийн дундах хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах мэдлэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Энэ нь бид нар үлгэр жишээ болж дуу хоолойгоо хүргэж байгаа цөөн тооны идэвхтэнтэй болсонтой холбоотой болов уу.

Тэдгээр хүмүүс олон нийтийн сүлжээгээр мэдлэг түгээж, хүмүүсийг эх дэлхий, байгаль орчиндоо илүү анхаарах, хог хаягдлаа дахин боловсруулахыг уриалж байгаа юм. Хүмүүсийн зуршлыг өөрчлөнө  гэдэг бол тийм ч амаргүй, цаг шаардсан ажил юм.

Монгол улс дахь хог хаягдлыг багасгах мөн түүнчлэн хог хаягдал дахин боловсруулалтад Каритас байгууллага нь хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ?

Бидний гол зорилго бол тойрог эдийн засгийг сурталчлах, хүмүүсийг эх үүсвэр дээр нь хог хаягдлаа ангилахыг дэмжих бөгөөд үүний үр дүнд дахин боловсруулах үйлдвэрүүд түүхий эд материалын тогтвортой нийлүүлэлттэй болох явдал юм. Мөн бид сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүд гээд залуу хүмүүсийг энэхүү үйл ажиллагаандаа татан оролцуулахыг хичээж ажилладаг учир нь хүүхдүүд сургууль дээрээ шинээр сурсан зуршлаа гэртээ авчрангэж үзэж буй юм. Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл гэж нэрлэгдэх хог хаягдлын менежментийн энэхүү төслийг Каритас Чех Репаблик байгууллагаасбусад гурван байгууллагуудтай хамтарч өнгөрсөн таван сард эхлүүлсэн бөгөөд дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих юм. Төслийн эхний жил Ковид-19 цар тахлын улмаас  удаашралт, мөн нэлээдгүй сорилттой тулгарсан.

IMG_3443

Одоогоор төслийн хэрэгжилт ямар шатандаа явж байгаа вэ?

Өнгөрсөн жилийн хувьд бид суурь судалгаан дээрээ илүү төвлөрч ажилласан. Бидний  судалгаагаар өөр өөр бүс нутагт амьдардаг олон айл өрхүүд нь хог хаягдлаа ангилах талаар мэдээлэлгүй, дахин боловсруулах анхдагч хэрэгсэл байхгүй гэсэн дүгнэлт гарсан

Тиймээс бид нар айл өрхүүдэд хог хаягдлаа ангилах анхдагч хэрэгслийг нийлүүлж, хог хаягдлаа хэрхэн зохистой ангилах, дахин боловсруулах мэдлэг олгох хэд хэдэн сургалтыг айл өрхүүд төдийгүй албаны хүмүүст орсон. Мөн хог хаягдлын менежмент, дахин боловсруулах үйл явц дахь бүх гол сонирхлын бүлгүүдтэй харилцаагаа бэхжүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулсан.

Гол санаа нь орон нутгийн бизнес болон хүмүүсийг хог хаягдлаа ялгахыг дэмжих,  хог хаягдлыг дахин боловсруулдаг компаниудтай холбож өгөх явдал юм.

Таны ажлын тодорхойлолт яг юу вэ?

Би “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж бүх үйл ажиллагааг хянаж, төслийн менежерийн хувиар Монгол дахь суурин төлөөлөгчид тайлагнах мөн өөрсдийн зорилтот бүлэг болон төрөл бүрийн сонирхлын бүлэгтэй харилцдаг. 

Монгол дахь хуванцар хог хаягдлын бохирдлын асуудал нь Европын улс орнуудад яагаад хамаатай вэ? Европын улс орнууд дахин боловсруулалтын тал дээр ямар үлгэр жишээ үзүүлж болох вэ? 

Хог хаягдал, тэр дундаа хуванцар хог хаягдлыг зохицуулах нь дэлхийн асуудал болоод байгаа бөгөөд улс орон бүр үүнд зохих, үр нөлөөтэй шийдэл олох хэрэгтэй байгаа билээ. Тиймээс ч Европын улс орнууд ч  уг асуудал хамаатай юм.  Хүмүүс бид бүгд нэг  дэлхий дээр амьдардаг тул энэ асуудлыг дэлхий нийтээрээ хамтарч шийдэх ёстой.  Европын Холбоо, БНЧУ нь манайх шиг улс орнуудыг дэмжиж байгаа нь талархууштай зүйл билээ. Монгол улстай харьцуулахад Европ нь хог хаягдлыг ангилах олон жилийн туршлагатай учраас барууны улс орнууд хэрхэн хог хаягдлыг дахин боловсруулах тал дээр манай улсад үлгэр жишээ үзүүлж байгаа юм.

Ecosoum 2

Монгол улс бол жуулчдын аялах дуртай улсуудын нэг. Энэ цар тахлын (боломжтой болох үед нь) дараа жуулчид Монгол улсруу аялах байх. Хуванцар хог хаягдал нь аялал жуулчлалд ч бас нөлөөлж болох уу?

Энэ мэдээж аялал жуулчлалын салбарт нөлөөлнө. Зүгээр энгийн нэг жишээ бол хог хаягдлыг ангилах нь хөдөөний нүүдэлчин хүмүүст тийм ч танил зүйл биш ч тэдний хуванцрын хэрэглээ ихэссэн. Нүүдэлчид мал ахуйгаа дагаж байнга нүүдэлдэг бөгөөд нүүх үедээ хог хаягдлыг үлдээж нүүх хандлагатай байдаг. Ил задгай хогийн цэг, энд тэндгүй хаягдан, хийсэх хог хаягдлыг хөдөө нутагт харах нь жуулчдад тийм ч таатай байхгүй байхаа.

Хуванцрын бохирдолтой тэмцэхэд жуулчид хувь нэмрээ оруулж чадах уу? Яаж?

Жуулчид хог хаягдлаа хогийн цэг биш дахин боловсруулах төвд илгээх, хог хаягдлаа хэрхэн ангилах талаар бидэнтэй холбогдож болно.

Мөн олон нийтийн дунд ойлголт, мэдлэг олгоход жуулчид чухал байр суурь эзэлж болох юм. Хэрвээ жуулчид нэлээдгүй олон дагагчтай Youtube гэх зэрэг  олон нийтийн платформ хэрэглэдэг бол уг асуудлыг хөндөж “Та бүхэн үзэсгэлэнтэй газар нутагтай, хог хаягдлаа дахин ангилж энэ чигээр нь хадгалж авч явах хэрэгтэй” гэдгийг хүмүүст сануулж өөрийн дуу хоолойгоо хүргэж болно шүү дээ.  Заримдаа бид өөрийн эргэн тойрон дахь асуудалдаа дасаж олж хардаггүй.  Тиймээс хөндлөнгийн нүдээр харах нь тусалж болох юм.