Монголын залууст зориулсан шинэ экосистем
24. 5 дугаар сар 2023 Амжилтын түүх

Монголын залууст зориулсан шинэ экосистем

Монголын хүн амын гуравны нэг нь залуу үе. Эрч хүч, урам зоригоор буцалж буй залуус мөрөөдлийн ажлаа олохыг эрэн бэдэрцгээнэ. Гэвч залууст тулгарч буй хамгийн том асуудал бол ажилгүйдэл. Баяраагийн Урьболд шинээр байгуулагдаж буй старт-апуудыг дэмжих, нээлттэй харилцаан дээр суурилсан экосистем байгуулж, Монголыг инновацийн төв болгох хүсэлтэй.

Бэрхшээлийг тодорхойлохуй

Монгол залуус нүдэнд үзэгддэггүй нэг зүйлийг өдөр бүр, өөрийн мэдэлгүй дотроо тээж явна. Тэдний хүсэл мөрөөдөл өргөн тал, уудам ертөнцийг туулан нисэх боловч тэнгэрийн хаяа улам холдсоор.

Монголд хөдөлмөр эрхлэлтийн төвшин нь хамгийн хойно бичигддэг бүлэг бол залуус. Тэд богино хугацааны гэрээт ажил, бүтэн цагийн ажил болон суралцах цагаа зохицуулах гэж зүдрэх бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ амьдрах өртгийн хаана ч хүрэхгүй. Монгол залуус эрч хүчээр дүүрэн, эх орондоо ажил эрхлэхийг хүсдэг боловч сэтгэлд нийцсэн нөхцөл, цалинтай ажил ховор байдгаас болж харийн оронд боломж эрэлхийлэхээр одоцгоож байна.

Инновацийг дэмжиж буй эртний соёл

Харин залууст нийгэмд бодит хувь нэмэр олгох систем байгуулах мөрөөдөлтэй нэгэн залуутай танилцана уу? Баяраагийн Урьболд Боловсрол Шинжлэх Ухааны Яамны старт-ап болон инновацийн бодлогын мэргэжилтэн бөгөөд Европын Холбооны дэмжлэгтэй “Бүгд Залуусын Төлөө, Залуус Бүгдийн Төлөө” төслөөс зохион байгуулсан Европт туршлага судлах хөтөлбөрт хамрагдсан юм.  

Тэрбээр шинээр байгуулагдаж буй старт-апуудыг дэмжих, нээлттэй харилцаан дээр суурилсан экосистем байгуулж, Монголыг инновацийн төв болгох чин хүсэлтэй. Монголын старт-апууд уламжлал болон инновацийг хослуулж, дахин давтагдашгүй онцгой соёл үүсгэх боломжтой гэж Урьболд бодож байлаа.  

Хамтын ажиллагааны шинэ хаалга нээгдэв

“Бүгд Залуусын Төлөө, Залуус Бүгдийн Төлөө” төслийн гол зорилго нь залуу Монголчуудад шинэ холбоо тогтоож өгөх билээ. 2022 оны 9-р сард төслийн багийнхан Монголын залуусын иргэний байгууллагууд болон засгийн газрын агентлагуудаас төлөөллийг Бүгд Найрамдах Чех Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын залуусын бүлэг болон засгийн газрын мэргэжилтнүүдтэй туршлага, ур чадвар солилцох аялал зохион байгуулсан юм. Аяллан талаар илүү уншъя гэвэл: Европ дахь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн сайн туршлагыг судлах аялал

IMG_4206

Урьболд хэлэхдээ “Засгийн Газрын залуус болон олон нийтийг чиглэсэн бодлогод багтаагүй орон зай, үйлчилгээг нөхөхөд ТББ-ууд чухал үүрэг гүйцэтгэдгийг би туршлага судлалах аяллаар олж мэдсэн” гэсэн юм. Мөн залуусын хөгжил, олон нийтийг идэвхжүүлэх ажилд сайн дурын ажилтнууд ямар том нөлөө үзүүлдэг ба иргэний нийгмийн ТББ-уудыг илүү өргөн боломж, үүрэг хариуцлагаар хангах шаардлага байгааг ч анзаарсан ажээ.

Туршлага судлах аяллын дараа залуусын нийгмийн оролцоог нэмэгдүүлж, Монгол Улсын Засгийн Газар болон ТББ-ууд, хувийн хэвшлийн харилцаа, хамтын ажиллагааг илүү нягт болгох зорилготой болсон. Залуусын идэвх оролцоог дэмжиж, ТББ-уудтай хамтран ажилласнаар эрч хүчтэй, урам зоригтой нийгэм бүтээж, бүгдэд тэгш боломж олгодог юм билээ” гэж тэр мөн нэмж өгүүлэв.

Боломжийг атгах нь

Урьболд “Бүгд Залуусын Төлөө, Залуус Бүгдийн Төлөө” төсөлтэй хамтран ажилласны дараа Засгийн Газар болон иргэний нийгмийн төлөөллүүд хамтран, бие биеэ дэмжиж ажиллах боломжийг эрж хайх болжээ. “Төслөөс олж авсан мэдлэгээ ашиглаад, туршлагатай орон нутгийн ТББ-уудтай хамтран “Мон-Х” нийгмийн инновацийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна” гэж Урьболд өгүүлэв.

Уг хөтөлбөрөөр дамжуулан түүний баг, хамт олон хосолмол хүлэмж, хуванцар хаягдлыг дахин боловсруулж бүтээсэн эмээл, эко цаас гээд л олон инновацлаг төслийг дэмжин, мянга мянган залуустай хамтарчээ. “Засгийн Газар, ТББ-уудтай хамтран инновоц болон нийгмийн өөрчлөлтийн төлөө ажиллах боломжтойг уг төслүүд баталж байгаа юм. Ийм арга барилаар үргэлжлүүлэн ажиллаж чадвал Монголын нийгэм илүү тогтвортой хөгжилтэй, тэгш хүртээмжтэй болно гэдэгт итгэдэг”.

Дөнгөж эхлэл

Өмнөх аяллын оролцогчид богино хугацаанд нийгэмд ямар эерэг өөрчлөлт авчирч буйг анзаарсан “Бүгд Залуусын Төлөө, Залуус Бүгдийн Төлөө” энэ зун ахин нэг Европын туршлага солилцох аялал зохион байгуулах гэж байна. Урьболдын залуусын манлайллыг чадавхжуулах санаачилга, хүсэл зориг бол зөвхөн эхлэл юм.

Монголын залууст өөрийн зорилго, хүсэл мөрөөдлийн төлөө бууж өгөлгүй тэмцэж, бартаа саадыг даваарай. Өргөн дэлгэр соёл уламжлалтай, хөгжиж буй эдийн засагтай манай оронд эерэг өөрчлөлт, инновац авчрах орон зай байгаа шүү” гэж тэр нэмж хэлэв.

IMG_5079

Мөн “Боловсролоо тасралтгүй хөгжүүлэх нь тун чухал шүү. Уламжлалт академик мэдлэг ч бай, практик дадлага техникийн хөтөлбөр ч бай бүх боломжийг алдалгүй ашиглаарай. Эдгээр боломжийг ашиглан ур чадвараа хөгжүүлж, мэдлэгээ зузаатгаж, өөрт сонирхолтой байдлаар зорилгодоо хүрээрэй. Эрсдлээс айлгүй, хайрцагнаас гарч сэтгээрэй. Эцэст нь сониуч зангаа гээлгүй, үргэлж суралцахаа бүү март. Өдрөөс өдөрт өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийн өөрчлөлтийн нэг хэсэг болоход хувь нэмрээ оруулаарай” гэж хүсэв.