Би яагаад сайн дурын ажил хийдэг вэ?
1. 11 дүгээр сар 2021 Амжилтын түүх

Би яагаад сайн дурын ажил хийдэг вэ?

Каритас Чех Репаблик олон улсын төрийн бус байгууллагын тэргүүн Яна Зилкова нь олон улсын хөгжил, төслийн менежмент, бодлого тодорхойлолт, судалгааны чиглэлээр 10 гаруй жилийн туршлагатай. Тэрээр Европын болон Азийн улс орнууд болох Чех, Бельги, Герман, Сингапур, Дани, Монгол зэрэг улс орнуудад суралцаж, ажилласан. Өнөөдөр Яна Зилкова нь та бүхэнтэй сайн дурын ажлын тухай өөрийн туршлагаасаа ийнхүү хуваалцаж байна. 

Сайн дурын ажил нь миний төсөөлж байгаагүй олон хаалгыг надад нээж өгсөн

Сайн дурын ажил, дадлага ажил, чадвар хуримтлуулах боломж. Эдгээр нь бидэнд яагаад чухал вэ? Одоогийн бие хүн боломж төлөвшихөд минь сайн дурын ажил тусалсан гэж боддог. Миний хувьд үүнээс өөрөөр сайн дурын ажлын нөлөөллийг илэрхийлж чадна гэж бодохгүй байна. Сүүлийн 16 жилийн хугацаанд надад олдсон түр болон урт хугацааны эдгээр боломжууд нь миний төсөөлж байгаагүй олон хаалгыг надад нээж өгсөн.

Та нар магадгүй сайн дурын ажил хийдэг байх эсвэл сайн дурын ажлын талаар ерөөсөө мэддэггүй байж болох юм. Монголд маш олон залуучууд ажил, сургууль гээд амьдралынхаа аливаа ажлаа зохицуулахаас гадна ээж аав, ах дүүдээ туслахын хажуугаар нийгэмдээ хувь нэмрээ оруулдаг. Мөн олон залуучууд нь үнэ цэнэ, зорилго ижил бүлгэм, клуб, холбоод, төрийн бус байгууллагуудын гишүүний харьяалалтай байдаг хэдий ч нэлээдгүй их хувь нь сайн дурын үйл ажиллагаанд оролцдоггүй байна. Энэ бол маштом алдаа бөгөөд би яагаад гэдгийг нь тайлбарлая.

Нийгмийн хүрээлэлд орж, түүний нэг хэсэг нь болохоос илүү сайхан зүйл байхгүй. Хөршийнхөө хүүхдэд гэрийн даалгаврыг нь хийхэд нь туслах, хүрээлэн буй орчноо цэвэрлэх эсвэл  байгаль цаг уурын өөрчлөлтийн талаар олон нийтэд мэдлэг түгээх гэх мэт жижиг алхмууд нь маш том өөрчлөлтийг авчирдаг. Сайн дурын ажил нь зарим үед бидэнд тийм ч амархан олдоггүй боломжийг ч нээж өгдөг гэж би боддог.  Сайн дурын ажлаар дамжуулан алсын хараа, зорилго, мөрөөдлөөрөө ижил хүмүүстэй холбогдох чухал боломжийг олгодог.

Trash picking

Цалинтай ажил хийхээсээ өмнө би сайн дурын ажил хийж эхэлсэн. Амьдралын минь туршид намайг чиглүүлэх өөрийн хүсэл сонирхлоо таньж олохын тулд маш олон зүйлийг хийж үзэхийг хүсэж байлаа. Хэдийгээр харьцангуй олон сайн дурын ажил хийх боломж олдож байсан ч надад тулгарсан асуудалд “үгүй” гэж хэлэх  явдал байсан юм. Хийж байсан сайн дурын ажлууд маань өргөн боломжийг надад нээж өгч байсан ч алийг нь сонгох нь миний хувьд зөв вэ гэдийг мэдэхгүй үе байсан. Хүмүүс надад чи энэ олон сайн дурын ажлыг хийж чадахгүй шүү дээ гэж хэлдэг байсан. Тэр нь ч үнэн гэдгийг би мэдэж байсан чөөрийнхөө хүсэл сонирхлыг дагаж хийж үзэхээр шийдсэн.

12400758_10207372729708176_8816993215926188605_nТэгээд өөрийн хүсэл сонирхлоо нарийвчилж, 3 хэсэгт хуваасан. Хүүхэд, амьтан, байгаль орчин. Энэ гурвын алинд нь ч үгүй гэж  хэлж чадахгүй байсан. Энэ гурван сонирхол надад аз жаргал, баяр баяслыг өгдөг байсан болоод ч тэр үү, нэгэнд нь ч үгүй гэж хэлж чадахгүй байсан юм. Тухайн үед хүмүүсийн зөвлөгөөг үл харгалзан өөрийнхөө чөлөөт цагийг энэ гурван сонирхолдоо хувааж зарцуулхаар шийдсэн юм. Тэгээд орон нутгийн нийгэмлэгийн ойн ойролцоо хэрэгжүүлж байсан жижиг хэмжээний төсөлд тусалж хог түүж, бар асрах ажил хийхийн тулд сард хэд хэдэн удаа 10 гаруй километр туулж, бас хамт гүйдэг найзуудтайгаа цуг амьтад асран хамгаалах төвийн ноходтой цуг гүйдэг байсан. Мөн нутгийнхаа бүлгийн цөөнх болох хоёр охины зааварлан зөвлөгчөөр ажиллаж, гадаад хэлний чадварыг сайжруулах тал дээр нь зөвлөгөө өгдөг байсан. Би хэн нэгэнд өөрийгөө сайн хүн гэдгийг батлах гэж сайн дурын ажил хийдэггүй байсан юм. Харин сайн дурын ажил нь өмнө олж хараагүй өөрийнхөө хүч чадлыг нээхэд тусалсан юм.

Тав тухтай бүсээсээ гараад үзээрэй

Хариу нэхэх, эсвэл ямар нэгэн зүйл авах гэхээс илүүтэй хүмүүс бид нар амьдарч байгаа энэ нийгэмдээ ЮУ өгч байна гэдэг нь бид нарыг тодорхойлдог гэж боддог. Монголд ирснээс хойш сайн дурын ажил хийх маань багассан хэдий ч чухал үйл ажиллагаанд цахимаар ч гэсэн дэмжиж оролцдог. Мөрөөдлийн боломж ирэхийг хүлээлгүй, яг одоо тав тухтай бүсээсээ гараад үзээрэй. Магадгүй өнөөдөр сайн дурын ажил хийхээр бүртгүүлж амьдралынхаа шинэ хуудсыг нээх зөв цаг нь байж болох юм. Үйлдэл болгон үнэ цэнэтэй.

Сайн дурын ажил хийх нь амьдралдаа өөрчлөлт авчрах асар том туршлага хуримтлуулах боломж  гэж би итгэдэг, та ч бас итгээд үзээрэй. Хэрвээ хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол маш олон сайн дурын ажлын талаар мэдээллийг авч болох https://ivolunteer.mn/- руу зочлоод үзээрэй. Европын Холбооны санхүүжүүлэлт болон БНЧУ-ын Гадаад Хэргийн Яам, Канадын сан, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч гээд олон байгууллагын дэмжлэгтэй хэрэгжиж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд уг вэб сайтыг хөгжүүлсэн болно. Тус төслийг Каритас Чех Репаблик ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Иргэний боловсролын төв, Монголын Залуучуудын Эвсэл хамтран хэрэгжүүлж байна.

 Каритас Чех Репаблик ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, Яана Зилкова.