Каритас Чех Репаблик байгууллагын 2022 оны онцлох үйл явдлууд
26. 1 дүгээр сар 2023 Мэдээ

Каритас Чех Репаблик байгууллагын 2022 оны онцлох үйл явдлууд

Өнгөрсөн онд юу хийж бүтээснээ эргэж харах хамгийн тохиромжтой үе бол шинэ оны эхний долоо хоног юм. Каритас Чех Ребаплик Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хувьд үр бүтээлтэй, үр өгөөжтэй жил байлаа. Манай байгууллага нь залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжиж мөн зөв зохистой хог хаягдлын менежментийг дэмжих үйл ажиллагаагаар дамжуулан байгаль орчноо хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Ингээд 2022 оны онцлох үйл явдлыг дурсацгаая:

Хөдөө аж ахуйн хүнс, ундааны салбарын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих шинэ төсөлхэрэгжүүлж эхлүүллээ.

Хөдөө аж ахуйн хүнс, ундааны салбар нь байгаль орчинд томоохон нөлөө үзүүлэгч салбаруудын нэг тул Европын холбооны Ногоон хэлцлийн гол “Тариаланчаас таны ширээнд” стратегийн нөөцийн хэмнэлттэй арга барилыг нэвтрүүлэх нь Монголын нүүрстөрөгч багатай тойрог эдийн засагт шилжих, ядуурлыг бууруулах ажлыг хурдасгах ач холбогдолтой.  Тиймээс бид “Ногоон Эдийн Засагт шилжих нь” төслийг хэрэгжүүлж эхлүүлсэн.

“Ногоон Эдийн Засагт шилжих нь” төсөл нь хүнс болон ундааны салбарт ажиллаж буй  жижиг дунд бизнес эрхлэгчид, мөн жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийг зах зээлд суурилсан эко шошгожилтыг системийгнэвтрүүлэх, тэднийг чадавхжуулах, зан чанарыг өөрчлөх, ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тойрог эдийн засгийн арга барилыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Европын Холбоо мөн Свич-Эшиа төслүүдээс санхүүжилтээ авч олон улсын байгууллага болох Пипл ин нид, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо мөн Хөгжлийн Гарц ТББ-тай хамтран энэхүү төсөл дээр ажиллаж байна.

Opening the new project

Каритас Чех Репаблик Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь сайн дурын ажлыг дэмжин ажилссанаар “Оны Шилдэг Байгууллага” -аар шалгарсан.

Сайн дурын ажил эрхлэх нь нийгэмд, тухайн орон нутагт төдийгүй хувь хүнд асар их ач тустай байдаг. Залуучуудад сайн дурын ажил хийх нь нийгэмдээ хувь нэмрээ оруулахаас гадна шинэ чадваруудыг суралцах, ажлын туршлагатай болоход нь тусалдаг. Гэсэн хэдий ч сайн дурын ажил хийх боломжуудыг  хаанаас олох мэдээллээр хомс байдаг тул өөрт тохирсон байгууллагаа олох нь Монголын залуучуудад бэрхшээлтэй байдаг байна.

Бид сайн дурын ажил хийх сонирхолтой иргэдийг байгууллагуудтай холбож өгөх  iVolunteer платформ буюу вэбсайтыг ашиглалтанд оруулсан юм. Иргэний нийгмийн байгууллагуудад зориулан сайн дурын менежментийн зааварчилгааг сайжруулан боловсруулсан бөгөөд сайн дурын үйл ажиллагааг дэмжих “ I volunteer, Do you?” үйл ажиллагааг мөн зохион байгуулсан.  Европын Холбоо болон Австралийн Сайн Дурын хөтөлбөрийнсанхүүжилттэй “ Бүгд Залуучуудын Төлөө, Залуучууд Бүгдийн Төлөө” төслийн хүрээнд 180 залуучуудыг хамруулсан.

Энэхүү амжилтуудынхаа хүрээнд Каритас Чех Репаблик байгууллага нь Монголын сайн дурын төвөөс “Оны Шилдэг Байгууллага” -аар өргөмжлөгдсөн юм.

Award

Хог хаягдлын бууруулан ангилах талаар “Зүгээр битгий хая” медиа компанит аян давхардсан тоогоор 2 сая хүнд хүрлээ.

Монгол улс нь нэг иргэний ялгаруулж буй хог хаягдлын хэмжээгээр эхний 10 орны нэг юм. Гэвч жилдээ 18.500 тонн хог хаягдлыг дахин боловсруулах хүчин чадалтай 18 үйлдвэр түүхий эдийн материалын хомсдолоос болж, нийт хүчин чадлынхаа  52.4% буюу 10.000 тонн хуванцар дахин боловсруулсан байна. Иргэд ямар төрлийн хог хаягдал дахин боловсруулагдах боломжтой, эс боломжтой талаар хангалттай мэдлэг, мэдээлэлгүй байдаг.

“Монгол Улс Дахь Хуванцар Хог Хаягдлын Дахин Боловсруулалтын Тогтвортой Байдлыг хангах нь” төслийн баг нь хог хаягдлын сөрөг нөлөөллийн талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, иргэдийг хог хаягдлаа зөвзохистой ангилан ялгахыг уриалах зорилгоор “Зүгээр битгий хая” медиа компанит аян зохион байгууллаа.

Энэхүү аяны хүрээнд мэдлэг мэдээллийг дээшлүүлэх богино хэмжээний 10 төрлийн бичлэг мөн хэд хэдэн зурагт хуудас, постер бэлтгэн олон нийтэд цацсан. Эдгээр медиа контентууд нь олон нийтийн мэдээллийн сувгуудаар олон хүнд хүрч чадсан. Мөн төслийн багын зохион байгуулсан хог хаягдал ангилалтын талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх үйл ажиллагаанд 30,000 иргэдийг хамруулж чадсан. Аяны хүрээнд хийгдсэн бичлэгүүд, контентуудыг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Zubi media campaign

Бид залуу бизнес эрхлэгчдийн бизнест хөрөнгө босгох үйл ажиллагаагаар дамжуулан тэднийг дэмжин ажиллаа.

Монголын нийт хүн амын гуравны нэгийг залуучууд эзэлдэг. Хэдий тийм ч одоогоор ажил эрхэлдэггүй иргэдийн55 хувь 15-аас 34 насныхан эзэлдэг байна. Залуучуудын ажилгүйдлийн түвшин өмнө жилтэй харьцуулбал 3.4% өссөн байна. Иймээс бидний хэрэгжүүлж буй “ Бүгд залуучуудын төлөө, Залуучууд бүгдийн төлөө”  төслийн баг залуучуудын хөдөлмөр эрхлэлт, иргэдийн амьжиргаа, хөгжлийг хурдасгах бизнес эрхлэгчдийг дэмжих хөрөнгө босгох аян зохион байгуулсан юм.

Хөрөнгө босгох үйл ажиллагаа нь иргэдийн анхаарлыг татах  зургаан бизнес эрхлэгчдийн талаар бичлэг хийсэн. Тус бичлэгт бизнес эрхлэгчид гэж хэн бэ тэдний бүтээгдэхүүнээ гаргах, санаагаа олсон түүх, яагаад тэдэнд дэмжлэг туслалцаа хэрэгтэй, тэд санхүүжүүлэлт санал болгосон хүмүүст юу өгч чадах вэ, тэд өөрсдийн зорилгод хүрэхэд хэр их хэмжээний мөнгө хэрэгтэй вэ гэсэн асуултад хариулсан. Олон улсад бичлэгээ хүргэх зорилгоор Каритас Чех Репаблик мөн Chuffed.org гэх олон нийтийн сүлжээнд бичлэгүүдийг нийтэлсэн. Давхардсан тоогоор нийт зургаан бичлэгийг 1.1 сая хүн үзсэн. Мөн залуу бизнес эрхлэгчдэд гарааны санхүүжүүлэлт бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагаа зохион байгуулагдсан.

Хөрөнгө босгох үйл ажиллагааны үр дүнд ойролцоогоор 7,000 евро санхүүжилт босгож чадсан.

Participants of the crowdfunding

Хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах салбарын бизнес эрхлэгчдийг чадваржин хөгжихөд нь тусласан. 

Монгол улсад нийт хог хаягдлыг дахин боловсруулах 24 үйлдвэр байдаг. Эдгээр бизнесүүдийг дэмжихийн тулд бид дахин боловсруулсан бүтээгдэхүүнүүдэд зах зээлийн дүн шинжилгээ хийж,  үр дүнг нь бизнес эрхлэгчдэд танилцуулж бүтээгдэхүүнээ сайжруулах, дахин боловсруулсан бүтээгдэхүүний төрөл хэрэглээг нэмэхэд нь тусласан.

Бизнес эрхлэгчдийн зөөлөн ур чадварыг сайжруулах мөн тэдний тогтвортой бизнес стратегийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулагдсан. Дахин боловсруулах компаниудад өөрсдийн чадварыг бүрэн ашиглахад нь төвлөрсөн 10 өөр төрлийн сэдвээс бүрдсэн сургалт байсан юм.

Training participants

Бид 2023 онд илүү ихийг хийж бүтээхээр зорьж байна. 2022 онд Каритас Чех Ребаплик байгууллага нь дээрх дурдсагдсанаас илүү ихийг хийж зохион байгуулсан. Бид дахин боловсруулах салбар ба хүнсний салбарт ажилладаг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болоод иргэний нийгмийн байгууллагуудыг үргэлжлүүлэн дэмжин ажиллах болно.