Монгол улсын хуванцар дахин боловсруулалтын тогтолцоог бэхжүүлэхэд зорьж ажилласан SPRIM төсөл үр дүнгээ танилцууллаа
Монгол улсын хуванцар хог хаягдлын менежмент, тэр дундаа дахин боловсруулахтай холбоотой тулгамдсан асуудлуудыг судлан шинжлэх, гарах гарцыг боловсруулан шийдэл гаргах зорилготой Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах /SPRIM/” төсөл өнөөдөр хаалтын ёслолоо хийлээ. Дотооддоо төдийгү олон улсад авч хэрэгжүүлж болохуйц жишиг шийдлүүдийг хэрэгжүүлсэн тус төслийн үр дүнтэй танилцъя.