Залуучуудын төсөл нь ИНБ болон ирээдүй хойч үеийн залуучуудыг дэмжиж байна
14. 10 дугаар сар 2021 Мэдээ

Залуучуудын төсөл нь ИНБ болон ирээдүй хойч үеийн залуучуудыг дэмжиж байна

Та өнөө үед Иргэний Нийгмийн Байгууллага (ИНБ)-ууд болон залуучуудад ямар бэрхшээл тулгардгийг мэдэх үү? Олон төрлийн судалгаанаас харахад залуучууд нь чанартай боловсрол эзэмших, тогтвортой ажил эрхлэх, нийгмийн үйл ажиллагаанд оролцож өөрийн дуу хоолойгоо хүргэх зэрэгт нэлээдгүй асуудалтай тулгардаг байна. Залуучуудад тулгарч байгаа томоохон бэрхшээлүүдийн нэг нь бол өөрсдийн санаачилсан үйл ажиллагаа, санаачлагаа хэрэгжүүлэхэд санхүүжүүлэлт олох явдал юм.

Нүдээ олсон сургалт

Европын Холбоо болон Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яамны Шилжилтийг Дэмжих Хөтөлбөрийн дэмжлэгээр "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө"  төсөл нь залуучууд болон ИНБ-уудыг Монгол улсын хөгжил, шийдвэр гаргах төвшинд оролцоход нь дэмжин ажиллаж байгаа юм. Төслийн хүрээнд 2021 оны 8-р сар болон 9-р саруудад залуучууд болон иргэний нийгмийн байгууллагуудын чадамжийг сайжруулах 3 өдрийн “Сургагч багш” бэлтгэх сургалт 2 удаа зохион байгуулсан юм. Хэнтий, Баянхонгор, Сэлэнгэ, Дорноговь аймгийн залуучууд төдийгүй Улаанбаатар хотын залуучууд гэх мэт нийт 48 залуучууд уг сургалтад хамрагдсан юм. Амжилттай ажиллаж буй ИНБ-уудын төлөөлөл, удирдагчид нь хэрхэн амжилттай ТББ-уудыг удирдан зохион байгуулах, санхүүжүүлэлт босгох талаар өөрсдийн зөвлөгөө, туршлагаасаа хуваалцсан юм.

Ийнхүү оролцогч нар нь орон нутагт тулгамдаж буй асуудал болон түүний шийдлүүдийг таньж, хэрхэн төсөл бичих аргад суралцсан юм. Сургалтад хамрагдсан сургагч багш нар нь өөрсдийн орон нутгийн залуучууд, шинэ залуу ИНБ-уудад цаашдын сургалтуудыг орох юм.

IMG_4950

Би маш олон сургалтуудад хамрагдаж байсан хэдий ч энэ удаагийн сургалт миний нүдийг нээсэн сургалт боллоо. Өөрийн удирддаг ТББ-ыг цаашид илүү сайн удирдан зохион байгуулахад хэрхэн хэрэгцээндээ нийцүүлсэн төслийн санал бичих талаар маш их зүйлийг мэдэж авлаа. Сургалтаар олж авсан мэдлэгээ өөрийн ажилдаа алхам алхмаар ашиглах болно. Өөрсдийн хамгийн шилдэг туршлагаасаа хуваалцсан мэргэжилтнүүдээс алсын хараа, зорилгоо тодорхой гаргах нь ямар чухал гэдгийг би ойлгосон. Төгсгөлд нь би өмнө цөөхөн ИНБ-уудыг мэддэг байсан бол сургалтын үеэр олон өөр өөр ИНБ-уудын төлөөлөл болсон шинэ хүмүүстэй танилцаж, ИНБ-ууд хамтран ажиллах нь ямар чухал байдаг гэдгийг ойлгосон” хэмээн сургалтад хамрагдсан оролцогчдын нэг болох Ж. Ариунзаяа хуваалцсан юм.

240742954_4570115646399834_503812334681362661_n

Түүнчлэн бид төслийн хүрээнд 2021 оны Ерөнхийлөгчийн Сонгуульд  залуучуудыг идэвхтэй оролцож саналаа өгөхийг дэмжсэн мөн сурталчилгааны зурагт хуудсаар дамжуулан залуучуудын нийгмийн оролцоог дэмжих зорилгоор  “Dos and Don’t” (Жишээ ба бишээ)  гэх фэйсбүүк хуудсыг нээсэн юм. Илүү сайн залуу хүн байхын тулд юу хийх ёстой болоод юу хийх ёсгүй, ардчилсан нийгэмд залуучуудын оролцоо, тэдний дуу хоолой ямар чухал гэдгийг харуулсан контентуудыг тус хуудсаараа амжилттай түгээсэн юм. Бүх зурагт хуудас нь ардчилсан төр нийгэмд залуучуудад байгаа боломжийг тэдэнд ойлгуулахад зориулагдсан. Улмаар тус хуудас олон залуу фэйсбүүк хэрэглэгчдийг татаж, ганцхан сарын дотор 4300 дагагчтай болсон юм.

168074333_117341877111778_6831792213714074017_n

Ирэх саруудад төслийн багынхан зорилтот аймгуудад ИНБ-уудын чадавхыг бэхжүүлэх сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургалтаар залуучуудын ИНБ-уудын харагдах байдал, сурталчилгаа, хамтын ажиллагааны сүлжээ, санхүү болон техникийн чадамж, төслийн менежмент болон дотоод засаглалын талаар шинэ мэдлэгийг хүргэх болно. Сургалтад хамрагдсаны дараагаар залуучуудын ИНБ-ууд жижиг хэмжээний буцалтгүй төслийн тэмцээнд оролцох боломжтой болох бөгөөд сонгогдсон залуучуудын ИНБ -ууд нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх өөрсдийн төслөө хэрэгжүүлэх юм.

Эцэст нь төслийн баг нь залуучуудын ИНБ-уудын дунд Виртуал тэмцээн зохион байгуулах бөгөөд уг үйл ажиллагаа нь залуучуудын ИНБ -уудын хоорондын эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ мэдлэг, чадварыг дэвшилтэд, шинэлэг арга замаар олж авах боломжоор хангах зорилготой юм. Ирэх саруудад зохион байгуулагдах үйл ажиллагаагаар уулзацгаая. Бидэнтэй хамт байгаарай!