Каритас Чех Репаблик Монгол дахь салбарт ажиллах

Бид хийж байгаа ажилдаа дуртай, багаар сайн хамтарч ажиллаж аливаа ажлыг амжилттай гүйцэтгэдэг чадварлаг хүмүүсээс бүрдсэн хамт олон юм. Каритас Чех Репабликын Монгол улс дахь суурийн төлөөлөгчийн газарт одоогоор 9 ажилтан ажиллаж байгаа бөгөөд дэлхий дахинд 200 гаран ажилтантай.

Бид Монголд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүм амд олон талаар амьжиргааг нь залгуулхад нь дэмжлэг болох нөхцөлөөр хангаж, амьдралаа сайн сайхнаар өөрчлөхөд тусалдаг. Бид хэний төлөө ажиллахаа мэддэг бөгөөд бидний хэрэгжүүлэж байгаа төсөл, хөтөлбөрүүд хүмүүст хүрч, нөлөө үзүүлдэг гэдгийг мэддэг. Одоогоор Каристас Чех Репаблик Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар нь гурван хөгжлийн төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Төслийн менежер, Санхүүгийн зохицуулагч, Төслийн зохицуулагч, Хэвлэл мэдээлэл, харилцааны мэргэжилтэн, Төслийн туслах ажилтан гэх зэрэг мэргэжилтэнүүдийг ажилуулж байна.

Манай багийн гишүүн болсноор бид танд дараах боломж, давуу талыг олгоно

  • Тогтвортой ашгийн бус байгууллагад ажиллах боломж
  • Хамтдаа бүтээх, эерэг дулаан хандлагатай хамт олон
  • Ажлын байран дээрх хувцаслалтын журамгүй (ажилтны тав тухыг нэн тэргүүнд тавина)
  • Гэрээс ажиллахад сайн техник хэрэгслээр хангах
  • 3-5 долоо хоногийн ээлжийн амралт олгох ( ажилласан жилээс хамаарна)
  • Жилд 5 өдөр өвчний чөлөөг цалинтай авах
  • Уян хатан ажлын цаг
  • Гар утас, зөөврийн компьютерээр хангах
  • Мэдлэг олгох сургалтуудад хамруулах (ажилтны хувь хүний хөгжил болон мэргэжлийн чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ)
  • Эрүүл мэндийн үзлэгт хамрагдах
  • Баг бүрдүүлэх болон компанийн үйл ажиллагаанд оролцох боломж