100 жилийн турш хамтдаа
17. 5 дугаар сар 2023 Амжилтын түүх

100 жилийн турш хамтдаа

Баасан гарагт болж өнгөрсөн Олон Улсын Сувилагчдын өдрийг тохиолдуулан бид эрүүл мэнд болон нийгмийн халамжийн үйлчилгээгээр дамжуулан тусламж үзүүлж чадсан 9 хүний түүхийг хуваалцаж байна. 

1)  Молдав улсын Мариа 

maria_en

Өнөөдөр Олон Улсын Сувилагчдын өдөр. Молдавын ганц бие ахмадуудад сувилагчид л итгэл, найдвар түгээдэг байна. Тэдний нэг бол 74 настай Мария. @CCRMoldova-н ажиллуулдаг гэрээр үйлчилдэг асрамжийн төвийн сувилагч Екатерина Марияг харж ханддаг гол хүн. Тэрээр долоо хоногт гурваас доошгүй удаа Мариягийнд очиж, эрүүл мэндийг нь шалгангаа дэлгүүрээс хэрэгцээт барааг авч өгөх, гэр цэвэрлэх ажилд нь тусалдаг. Гэхдээ түүнийг ганцаардмал мэдрэмжээс хамгаалж,  хамт өнгөрүүлсэн цаг хугацаа л юугаар ч орлуулашгүй үнэтэй бэлэг хэмээн Мария өгүүлсэн юм. ❤️

Молдав дахь ганцаардмал өндөр настнуудад бид хэрхэн тусалдаг талаар илүү мэдээлэл аваарай  https://svet.charita.cz/en/news/home-care-centers-moldova/

2) Замби улсын Патра

patrah_en

Патрагийн амьдардаг Замби улсын алс, бөглүү хэсэгт хүүхэд багачууд өлсгөлөнд нэрвэгдэх нь түгээмэл. Патра @CCRZambia-ийн бэлтгэсэн орон нутгийн сайн дурын ажилтнуудын нэг. Уг сайн дурын ажилтнууд хот, тосгодоор аялж, айл өрхүүдэд өлсгөлөнд нэрвэгдэхээс сэргийлэх аргыг заадаг байн. Патра нөхдийн хамт шим тэжээлтэй хоол хийх сургалт ойр ойрхон зохион байгуулж, мөн хүүхдүүд хэвийн өсөж торниж байгааг хянаж тогтмол хэмждэг. 

Бид Замби дахь өлсгөлөнтэй яаж тэмцэж байгаа талаар доорх хаягаар нэвтэрч танилцана уу? 

https://svet.charita.cz/en/news/what-causes-malnutrition-and-how-we-help-prevent-it-in-Zambia/

3) Украин улсын Олена

olena_en

Украинд дайн дэгдэхэд Олена хүүгээ дагуулан Харьков хотоос дүрвэхээс өөр аргагүй болжээ. Тэд Украины баруун бүсэд байрлан, дайнаас авсан сэтгэл зүйн шарх, айдсаа даван туулах  эмчилгээ, үйлчилгээнд хамрагджээ. Үүний дараа Олена бусдын зовлонг нимгэлэхийг хүссэн учир манай онц байдлын үед үзүүлэх тусламжийн сургалтад бүртгүүлсэн юм. Одоо тэр өөртэйгээ адил нөхцөл байдалд орсон хүмүүст тусламж үзүүлж байна. ❤️

Украинд манай байгууллагын үзүүлдэг сэтгэл заслын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:   https://bit.ly/psychological-training-Ukraine

4) Молдав улсын Василь

vasile2_en

 74 настай Василь Молдавын өмнөд хэсэгт жижигхэн байшинд ганцаараа аж төрдөг. Түүний эхнэр олон жилийн өмнө өөд болж, хүүхдүүд нь ажил хийхээр Итали руу нүүжээ. Молдав улсад Василь шиг ганцаардсан ахмадууд олон бий. Залуус гадаад руу явах боломжгүй, эс бөгөөс явахыг хүсэхгүй байгаа эцэг эхээ орхин нүүдэллэх нь элбэг. Харин ганц бие хөгшчүүд ихэвчлэн ядуурал, эрүүл мэндийн үйлчилгээний хомсдол болон ганцаардмал амьдралтай нүүр тулдаг. 

Василь чихрийн шижин болон үе мөчний өвчнөөсөө болоод удаан алхаж чаддаггүй учир @CCRinMoldova-ийн ажиллуулдаг гэрээр асрах төвийн сувилагч, асрагчид түүнийг үргэлж эргэж тойрдог. Тэд гэр орны ажилд нь туслахын сацуу сэтгэл судлаач , дотоод шүүрлийн эмч нартайгаа зайнаас холбогдож үйлчилгээ авах таблетаар хангадаг байна. Түүнтэй хамгийн ойрхон эмнэлэг гэхэд 50км зайтай байдаг тул теле-эмчилгээ эмнэлэг рүү очих зардал, чирэгдэл зэрэг олон бэрхшээлээс чөлөөлдөг ажээ. 

Молдавын өндөр настнуудыг бид хэрхэн асардаг талаар уншаарай  https://bit.ly/home-care-centres-Moldova

5) Гүржийн Майяа

maia_en

Гүржийн аутизм эмгэгтэй хүүхдүүд үнэтэй эмчилгээ, сургуулийн өмнөх болон сургуулийн боловсролын хүртээмж хүрэлцээгүй байдал зэрэг олон сорилттой тулгардаг. Хожуу оношлогдох нь мөн хүүхдүүдийн хөгжилд томоохон тушаа болно. Хүүхдийг аль болох бие даасан хүн болгож хөгжүүлэхийн тулд эмгэгийг эрт илрүүлж, дараа нь тохирсон эмчилгээ хийх нь хамгийн чухал.  Гүржийн @CCR нь орон нутгийн эмч нарыг  энэ оношийг аль болох эрт илрүүлэхэд сургаж, хүүхдүүдэд амьдралаа тэгш гараанаас эхлэхэд тусалдаг.

Гүржийн эрүүл мэндийн халамжийн тогтолцоог сайжруулахад бидний оруулж буй хувь нөлөөний талаар эндээс уншина уу? 

https://bit.ly/improving-health-care-georgia

6) Монгол Улсын Оюунтөгс 

oyuntugs_en-2

Монголд хүртээмжтэй ажлын байр өдрийн од мэт ховор хэвээр байна. Харааны бэрхшээлтэй иргэн Оюунтөгс энэ байдлыг халахаар ажиллаж буй нэгэн .@CaritasCzechRepublicInMongolia-ийн тусламжтай Оюунтөгс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалж, олон нийтэд таниулах, ажил олгогчдод ажлын байраа хэрхэн хүртээмжтэй болгох талаар мэдээлэл түгээх вебсайт бүтээж байгаа юм. 

Оюунтөгсийн түүхийг эндээс уншаарай. https://bit.ly/oyuntugs-Mongolia

7) Молдавын Раиса

raisa_en

Молдавын хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 73 настай Раисад бусдын тусламжид найдахаас өөр сонголт үгүй. Учир нь түүнд харж хандах гэр бүл байхгүй. Тиймээс Молдав дахь @Caritas Czech Republic-ийн гэрээр асрах төвийн ажилтнууд Раисаг харж асран, долоо хоногт таван удаа гэрийн ажилд нь туслангаа эрүүл мэндийг нь шалгадаг байна. Хамгийн чухал нь тэд Раисад хань болж, хамт цаг өнгөрүүлж, ярилцдаг аж. 

"Халамжийн ажилтнууд л надад хань болж, намайг сайхан асрах юм даа. Бүр шөнө бүр над руу залгаж, аюулгүй байгаа эсэхийг шалгаж, хаалгаа түгжихийг сануулдаг гээч" хэмээн Раиса өгүүлж байв. Ганц бие өндөр настнуудад үүнээс илүү тусламж үгүй билээ.  ❤️

Раисагийн түүхтэй танилцахыг хүсвэл энд дараарай. https://bit.ly/Raisa-Moldova

8) Ирак улсын Нофель

nofel_en

Иракийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн Нофель тун саяхан сурган хүмүүжүүлэгч мэргэжлээр цол тэмдгээ хамгаалсан боловч ажиллаж байсан туршлага дутмагаас болж ажил орох боломжгүй байв. Цар тахлын улмаас Нофель сургуульд багшлах дадлагын ажлаа бүрэн гүйцээх боломжгүй болжээ. Гэвч тэрээр бууж өгөлгүй @CCRIraq-аас явуулдаг ажиллангаа суралцах сургалтад бүртгүүлсэн юм. Хоёр сарын дараа Нофель дадлага хийж дуусгасан бөгөөд сургууль ч түүний чадварыг өндрөөр үнэлэн, үндсэн ажилтнаар авах санал тавьсан байна. Нофель одоо гэр бүлээ хангах тогтвортой орлоготой болж, тэднийхээ хүндлэл, бахархлын эзэн болоод байна. 

9) Гүржийн Кети

keti_en

Гүржийн өндөр уулсын бөглүү тосгонд амьдрах тийм ч хялбар биш ээ.   ⛰️ Тосгод хоорондоо хол зайтай бөгөөд, хамгийн ойрын эмнэлэг хүртэл хэдэн цаг алхах нь ч бий. Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд тогтмол үзлэгт хамрагдахад энэхүү газарзүйн байршил томоохон бэрхшээл болдог. @CCRGeorgia2015 орон нутгийн иргэдийг таблет болон гар утсаар хангаж, теле-эмч технологитой танилцуулснаар эмч нар алсын зайнаас үзлэг хийж, хүүхдийн өсөлт хөгжлийг оношлох боломжтой болсон байна. 

Манай вебсайтаар зочилж, Гүржийн эрүүл мэндийн халамжийн системд бидний оруулж буй хувь нэмэртэй танилцаарай. 

  https://bit.ly/improving-health-care-georgia