Бид эх дэлхийдээ ямар хөрөнгө оруулалт хийж байна вэ?
22. 4 дүгээр сар 2022 Мэдээ

Бид эх дэлхийдээ ямар хөрөнгө оруулалт хийж байна вэ?

Хүн амын хэт өсөлт, биологийн олон янзын байдал алдагдах явдал болоод байгаль орчин бохирдож буй талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Олон улсын эх дэлхийн өдрийг жил бүрийн 4 дүгээр сарын 22-ны энэ өдөр тэмдэглэж ирсэн билээ. 2022 оны Эх дэлхийн өдрийг бид “Эх дэлхийдээ хөрөнгө оруулалт хийцгээе” уриан дор тэмдэглэж байна. Тэгвэл Каритас Чех Репаблик байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болоод түүний хамтрагч байгууллагууд эх дэлхийдээ ямар хөрөнгө оруулалт хийж байна вэ? Мөн байгаль орчныг хамгаалах чиглэлээр ямар хүчин чармайлт гарган ажиллаж байна вэ?

Бид хөдөө орон нутаг дахь хог хаягдлыг дахин боловсруулах анхны төвийг барьж, ашиглалтад орууллаа

Манай улс хуванцар хог хаягдлаас үүдэлтэй бохирдол, хор хөнөөлд өртөж, тэрхүү их хэмжээний хог хаягдлыг зохицуулах үйлдвэрүүдийн тоо хэмжээ хангалтгүй байдаг. Иймд бид хуванцар хог хаягдлын үр ашигтай менежментийн тогтолцоог бий болгох, хуванцар дахин боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зорилго тавин сүүлийн жилүүдэд ажиллаж байна.

Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд Экосум ТББ нь сумын түвшинд хуванцар хог хаягдал зохицуулах анхны төвийг барьжбайгууллаа. Энэхүү төв нь сарын өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд нутгийн олон иргэд хог хаягдлаа шууд хаяхын оронд ангилан ялгаж, тус төвд хүлээлгэн өгч буй юм.

photo in facilityТөслийн баг нь хог хаягдал дахин боловсруулах төхөөрөмж ашиглан хог хаягдлыг дахин боловсруулах туршилтуудаа удахгүй хийж эхлэх юм.

Сумын түвшинд бид одоог хүртэл:

  • 6000 PET төрлийн хуванцар сав цуглуулж;
  • Хог хаягдлын менежментийн салбарын Иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-уудыг чадавхижуулах сургалт зохион байгуулсан бөгөөд нийт 28 байгууллагыг татан оролцуулж;
  • Хишиг – Өндөр сумын 3058 оршин суугчдын 988 өрхөөс 77 өрхөд нь хог хаягдал ангилан ялгах сав тараан өгч;
  • “Сургагч багш бэлтгэх сургалт” зохион байгуулан, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн 9 багшийг тус сургалтад хамруулсан юм.

Хишиг-Өндөр сум нь хог хаягдлын менежментийн нэгдсэн системгүй, хог хаягдал дахин боловсруулдаггүй, аймгийн төвдөө том хогийн цэгтэй хэдий ч тус сумыг Монгол улсын анхны хог хаягдалгүй сум болгохын төлөө ажиллаж байна.

Иргэний нийгмийн байгууллагыг чадавхижуулахуй

Хог хаягдлын менежментийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудыг сургаж, тэднийг чадавхижуулан, менежментийн болон техникийн ур чадвар олгох нь хуванцар хог хаягдлын асуудлыг шийдэх нэг гарц юм. Иймд бид “Өөрчлөлтийн төлөөх Иргэний Нийгмийн Байгууллагууд”хөтөлбөрийг зохион байгуулж, Улаанбаатар хотын 40 ИНБ-ыг хамруулсан юм. Эдгээр байгууллагуудаас 29 төлөөлөгч нь тус хөтөлбөрийг дүүргэсэн юм.

Түүнчлэн Нийслэлийн засаг даргын тамгын газрын Байгаль орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэстэй хамтран энэхүү сургалтыг төгссөн оролцогчдод нэмэлт сургалт зохион байгуулсан юм.

Улаанбаатар хотын түвшинд бид:

  • “Сургагч багш бэлтгэх сургалт” зохион байгуулж, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн 11 багшийг хамруулж, мөн хог хаягдлын сөрөг нөлөөллийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах 22 төрлийн сургалт зохион байгуулж, тус сургалтад 525 иргэнийг хамруулж;
  • Креатив Бамбүү театрийн “Хогон мангас” жүжгийг 240 хүүхдэд зориулан тоглуулж;
  • Өнгө нэм ТББ, Лантуун дохио ТББ болон Пластик Сентр ХХК-тай хамтран “Зүгээр битгий хая” медиа кампанит ажлыг зохион байгуулж;
  • Медиа кампанит ажлын үр дүнд цуглуулсан хуванцар хог хаягдлаар 500 хүүхдэд зориулсан хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулахад дэмжиж;
  • Тус медиа кампанит ажлын үр дүнд цугласан LDPE төрлийн 20 тонн хуванцар хог хаягдлаар эко жорлонгийн доторлогоо хийж, 12000 км2 талбайг хөрс, гүний усны бохирдлоос хамгаалахад гар бие оролцсон юм.

 

277576167_4799534993503217_1969840343299058566_n

Сонгогдсон хороодод хог ангилан ялгах сав байршууллаа

Түүнчлэн бид орон байр сууцны олон төрлийг төлөөлүүлэн 3 хороо сонгож, тэдэнтэй илүү нягт хамтран ажиллаж байна. Үүнд орон сууц ихээр төвлөрсөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, гэр хороолол ихээр төвлөрсөн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, хотын төвөөс зайдуу орших гэр хороолол болон орон сууц холимог төвлөрсөн Налайх дүүргийн 5 дугаар хороо орох юм. Хог хаягдлыг ангилан ялгах хогийн сав болоод хог хаягдлын менежмент, тогтвортой хэрэглээний талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах сургалт сурталчилгаа хэрэгтэй байгаа талаар төслийн хүрээнд хийгдсэн суурь судалгаа болон тухайн газар дээр нь хийсэн уулзалтуудын үр дүнд илэрсэн юм.

Хог хаягдлыг дахин боловсруулах явдлыг дэмжихийн тулд оршин суугчдад хог ангилах сав, хог ангилах талаарх зохих мэдлэг, урамшуулал хэрэгтэй юм. Ингэснээр тэднийг хог хаягдалд хариуцлагатай хандах шинэ зуршилд хөтлөх юм. Тиймээс бид сонгогдсон гурван хороонд хог ангилан ялгах 77 ширхэг хогийн сав байршуулан хог хаягдлын менежментийн талаарх ойлголт мэдлэгийг нь сайжруулах сургалт зохион байгуулан, ангилсан хог хаягдлаа зохих төлбөртэйгээр тушааж, түүнийг тээвэрлүүлэх боломжуудын талаарх мэдээллээр хангасан юм. Цаашид бид тухайн хороо хог хаягдлаа ангилан ялгаж, зохих журмаар тээвэрлүүлж буй эсэхэд хяналт тавин ажиллах юм. Ийнхүү сонгогдсон хороо нь бусад хороодод болон хөдөө орон нутагт жишиг хороо болох юм.

276995569_4775161449273905_605106166518532512_n

“Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийг Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монголын Байгаль Орчны Аюулгүй Байдлын Төв, Эко Сум ТББ, Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр, Т.Г. Масарыкын нэрэмжит Усны Судалгааны Институт гэх дөрвөн хамтрагч байгууллагууд хэрэгжүүлж байна.