Жил бүр зохион байгуулагддаг Европын Өдөрлөг арга хэмжээ 2023 оны 5-р сарын 14-нд Сүхбаатарын талбайд болж, Европын орнуудын 70 орчим асарт элчин сайдын яам, бизнесийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид хуран цугласны нэг нь Каритас Чех Репаблик байв. Европ-Монголын хамтын ажиллагаа, соёлын солилцооны сонирхолтой арга хэмжээ, хөтөлбөр, соёлын үйл ажиллагаа, амттай хоол зэрэг бүх насныханд зориулсан өдөрлөгөөр Европын орнуудын соёл, ёс заншил, тухайн орнуудын Монголд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулсан юм.

Соёлын солилцоо
Өнгөлөг, гэгээлэг Европын Өдөрлөг 2023 арга хэмжээ 5-р сарын 14-нд Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө. Европын орнуудын элчин сайдын яамд, төрийн болон бизнесийн байгууллага, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй ажлын үр дүн, соёл уламжлал урлаг зэргийг танилцууллаа. Каритас Чех Репаблик энэ үеэр “Бүгд Залуусын Төлөө, Залуус Бүгдийн Төлөө”, “Монгол Улс дахь хуванцар хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдал”, “Эдийн засгийн ногоон шилжилт” гурван төслийн үр дүн, хэрэгжилтийн явцаа танилцуулан, гурван асар дэлгэсэн юм. Залуус, хүүхэд, өндөр настнууд гээд гэр бүлийн бүх хүмүүст ээлтэй манай асрууд төрөл бүрийн танин мэдэхүйн асуулт хариулт, хөгжилтэй тоглоом, гар урлалын хичээл зэргийг зочдод санал болгосон.
Өдөрлөгийн зочид Европын орнуудын элчин сайдын яамд, бизнес, соёл, сайн үйлсийн байгууллагуудын төлөөлөлтэй харилцаж, Монголын нийгэмд оруулж буй хувь нэмэр, санаачилга, үйл ажиллагаатай танилцах боломжтой байсан нь давуу тал байв. Гоёмсгоор тохижуулан, чимэглэж, тухайн орныхоо урлаг соёлын дээжийг сурталчлан, үндэсний хувцсаа гайхуулсан майхнуудаар зочид ээлжлэн аяллаа.
Бүгдэд зориулсан өдөр
Бүхэл өдрийн турш Сүхбаатарын талбай хүүхдүүдийн инээд, хүмүүсийн хөл хөдөлгөөнөөр дүүрэн байж, дуу бүжиг, инээд наргианаар цалгисан юм. Мөн Европын Холбооны дэмжлэгтэй төслүүд технологи, тогтвортой хөгжил, байгаль орчны нөхөн сэргээлт, урлаг, боловсрол зэрэг салбарт үзүүлж буй хувь нэмрээ тайлагнаж, Монгол оронд Европын оруулж буй хөрөнгө оруулалтын талаар ойлголт өгч байлаа.
Соёлын солилцоо, хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бататгасан Европын Өдөрлөг 2023 эвент монголчуудыг Европ тивтэй ойртуулах томоохон алхам юм.