Хогны Хувьсал 2023 үзэсгэлэн зохион байгуулагдлаа
21. 4 дүгээр сар 2023 Мэдээ

Хогны Хувьсал 2023 үзэсгэлэн зохион байгуулагдлаа

Монгол Улсаас жилд гардаг 3.4 сая тонн хог хаягдлын 10-15 хувийг хуванцар хог хаягдал эзэлж байгаа нь нэг хүнд ноогдох хуванцар хаягдлын хэмжээгээр Дэлхийд 9-р байрт бичигдэж буй харамсалтай дүр зураг юм. 

MSDB Recycling Exhibition 3
Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн санхүүжиллтэй хэрэгжиж буй “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд “Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр” ТББ олон нийтийн
хандлага, хэв маягийг өөрчлөх замаар хог хаягдлыг бүх түвшинд бууруулах, цуглуулах, ангилан ялгах тогтолцоог боловсронгуй болгох төлөвлөгөөний дагуу цэцэрлэг, дунд сургууль, их дээд сургууль, хувийн хэвшил ба бусад байгууллагуудад мэдлэг нэмэх, мэдээлэл түгээх ажлыг гүйцэтгэх замаар үр дүнд хэрэглэгчдийн зан төлөвийг өөрчлийг дадлыг хэвшүүлэх ажлыг хийж байна.MSDB Recycling Exhibition 10
Аргаль болон жинсэн хувцас дахин боловсруулж үйлдвэрлэсэн нэрийн хуудас - Re by Speck Materials брэнд 
 
Уг ажлын хүрээнд 4-р сарын 20-нд Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд байгальд ээлтэй, хог хаягдалгүй байх соёлыг хэвшүүлэх, ногоон ирээдүйг цогцлоохыг уриалсан Хогны Хувьсал 2023 үзэсгэлэн зохион байгуулав.
MSDB Recycling Exhibition
 
Үзэсгэлэнд хуванцар дахин боловсруулах ААН/үйлдвэрүүд, Иноваци хөгжүүлэгчдийн төлөөллүүд, уран бүтээлчид, Иргэний нийгмийн байгууллагууд, Эко клубууд, Веган хоолны үйлчилгээ, Хувцас дахин ашиглах/боловсруулах үйлдвэрлэгчид, Байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүн худалдааны төвүүд, Дахивар авах цэгүүд зэрэг 30 байгууллагын оролцсон юм.
MSDB Recycling Exhibition 4