Каритас Чех Репаблик байгууллагын эх дэлхийдээ хөрөнгө оруулж буй 6 арга зам
25. 4 дүгээр сар 2022 Мэдээ

Каритас Чех Репаблик байгууллагын эх дэлхийдээ хөрөнгө оруулж буй 6 арга зам

Олон улсын эх дэлхийн өдрөөр бид байгалиа хамгаалах нь яагаад чухал болох, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх бидний боломжит үйлдлийг бууруулах талаар олон нийтэд сануулж буй юм. Каритас Чех Репаблик байгууллага нь эх дэлхийгээ хайрлан хамгаалахад ихэд анхаардаг учир байгаль орчноо хамгаалах чиглэлээр хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Замби улсад бид байгаль орчинд ээлтэй газар тариаланг дэмжих, Монгол улсад хог хаягдал дахин боловсруулахад олон нийтийг мэдлэг боловсролоор хангах, Гүрж улсад бордоо боловсруулах чиглэлээр тус бүр үйл ажиллагаа явуулж байна.

1. Монгол улсын хөдөө орон нутагт хог хаягдлыг дахин боловсруулах анхны төв байгууллаа

Хог хаягдлын хэмжээ, ялангуяа хуванцар хог хаягдал болон хог хаягдлын хууль бус устгал нь Монгол улсад тулгамдсан асуудлын нэг болоод буй юм. Их хэмжээний хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж үйлдвэр дутмаг байгаа юм. Хуванцар хог хаягдлын менежментийн төслийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэхээр бид ажиллаж байна.

Төслийн хүрээнд Экосум ТББ нь хөдөө орон нутагт хог хаягдал дахин боловсруулах анхны бүрэн ажиллагаатай төвийг барьж байгуулсан юм. Булган аймгийн Хишиг-Өндөр суманд байрлах энэхүү төв нь сар гаруйн хугацааны өмнөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд орон нутгийн иргэд үүнд талархалтай хандаж байна. Нутгийн иргэд хог хаягдлаа ил задгай хаяхын оронд одооноос хог хаягдал дахин боловсруулах энэхүү төвд хүргэн өгч байна.

photo in facility

Монгол улсад байгаль орчныг хамгаалах чиглэлээр явуулж буй бидний үйлдэл үүгээр зогсдоггүй. Бид хог хаягдал ангилан ялгах, цуглуулах зорилгын хүрээнд хог хаягдлын менежментийн салбарын бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагаанууд зохион байгуулдаг. Түүнчлэн бид экосистемийг хамгаалахад анхаарч ажилладаг бөгөөд өнгөрсөн жил эко жорлонгийн доторлогоо хийн, 12 мянган км талбайг хөрс, гүний усны бохирдлоос хамгаалахад бид дэмжин ажилласан юм. Энэхүү ажил нь Өнгө нэм ТББ-ын санаачилсан медиа кампанит ажлын үр дүнд цугласан хуванцар хог хаягдлаар хийгдсэн юм.

2. Ирак улсад бид ундны усны хүртээмжийг сайжруулан ажилладаг

Газарзүйн нөхцөл байдлаас шалтгаалан Ирак улс нь ундны усны хомстолд их ордог байна. Энэхүү нөхцөл байдал нь Лалын шашинтны бүлэглэл өөрийгөө тусгаар улс гэж тунхаглах зорилго бүхий дайны улмаас улам дордсон юм. Мөргөлдөөний улмаас ус цэвэршүүлэх олон байгууламж эвдэрч, олон хүн уух усгүй үлдсэн байна. Хэдийгээр тус улс дахь дайны нөхцөл байдал намжсан ч улс төр, эдийн засгийн зөрчлөөс ангижрах явдал үргэлжилсээр байгаа юм.

Iraq

Ирак улс дахь манай байгууллагын хамт олон нь Анбар мужид ус цэвэрлэх 17 байгууламжийг шинэчлэн ажилуулж буй юм. Эдгээр байгууламжуудын тунадасны сав, шүүлтүүр зэргийг шинээр суурилуулсан юм. Үүний үр дүнд иргэд эрүүл мэнддээ санаа зоволтгүй тухайн байгууламжуудаас усны хэрэглээгээ хангаж байна.

Орон нутгийн газар тариаланч нар ган гачигдалтай нүүр тулж, мөн усны хэрэгцээ ихтэй байгаа юм. Иймд бид Ирак улсын төв хэсэгт байрлах Аль-Хит дүүрэгт 3 км урттай усалгааны сувгийг сэргээн засварласан юм. Ус сувагт тунадас үүсч, хагарсны улмаас орон нутгийн иргэд үүнийг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй байсан юм. Бидний үйл ажиллагааны үр дүнд ус суваг зохих ажиллагааны дагуу ажиллаж, тариаланчид  тариан талбайгаа усалж, илүү их ургац хураан авах нөхцөл нь бүрдэн тэдний амьжиргаа сайжирч байна.

3. Бид Гүрж улсад хог хаягдлын үр ашигтай менежментийг дэмжин ажиллаж байна

Гүрж улс дахь хогийн цэгт хаягдсан хог хаягдлын 60 хүртэлх хувь нь органик хог хаягдал бөгөөд энэ нь задрах явцдаа метан, нүүрстөрөгчийн давхар ислийг агаарт үүсгэдэг байна. Эдгээр бодис нь хүний эрүүл мэндэд асар хортой төдийгүй уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлдөг байна. Органик хог хаягдлыг бордоо болгох нь байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэхэд хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Иймд Каритас Чех Репаблик байгууллага нь Рача-Лечхуми, Квемо Сванети мужийн 56 өрхийн фермд болон 15 сургуульд бордоо боловсруулах төхөөрөмжийг гардуулан өгсөн юм.

Georgia

Уцера тосгоны иргэн Манана Метревели нь биднээс модон бордоо боловсруулагч хүлээн авсан юм. Тэрээр хэдэн жилийн турш шороон нүхэнд бордоо хийж байсан юм. Одоо тэрээр том бордоо боловсруулагчтай болсон болохоор тосгоны бусад оршин суугчдаас органик хог хаягдал цуглуулж, түүнийгээ дахин боловсруулдаг байна. Тэрээр манай байгууллагын сургалтад сууснаар бусад хүмүүст болон хүүхдүүдэд бордоо хийх талаар заах сонирхолтой болсон хэмээн хуваалцсан юм. Манана нь хэдийгээр бордоо боловсруулах олон жилийн туршлагатай ч манай байгууллагын хог хаягдлын менежментийн сургалтад сууснаар үргэлж шинэ зүйл суралцдагаа хуваалцсан юм.

4. Каритас Чех Репаблик байгууллага нь Замби улсын тариаланчдыг байгаль орчинд ээлтэй газар тариалан эрхлэхэд нь дэмжиж байна

Бид бүхний аж амьдрал хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс хамааралтай байдаг. Харамсалтай нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зарим практик буюу тухайлбал мод таслах явдал нь хөрсний эвдрэл үүсгэх, улмаар байгаль орчинд сөрөг нөлөөллийг бий болгож байдаг.

Замби улс дахь Каритас Чех Репаблик байгууллага нь тариаланчдад байгаль орчинд ээлтэй газар тариалан буюу хөрсний эвдрэл бага үүсгэх, ургамал амьтны төрлийг нэмэгдүүлэх явдлыг дэмжсэн тариалалтын үндсэн зарчмуудыг танилцуулсан юм. Мөн бид орон нутгийн иргэдэд байгаль орчинд ээлтэй газар тариалан эрхлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж авах боломжоор хангадаг. Энэ нь хөрсний эвдрэл болон усны нөөцийг харгалзсан тогтвортой газар тариаланг эрхлэх нэг арга зам юм.

Zambia

Бид цагаачлалын нийгэмлэгийн 125 гаруй тариалан эрхлэгчдэд байгаль орчинд ээлтэй газар тариалангийн талаарх сургалт орсон юм. Замби улс зэрэг Сахарын Африкын улс орнуудын тариалан эрхлэгчид нь хур тунадас, борооноос бүрэн хамааралтай газар тариалан эрхэлдэг юм. Иймд бид хур тунадас бага шаардах үр тарианы талаарх сургалтуудыг мөн зохион байгуулсан юм. Тариаланчид мөн химийн бодисоос гарган авсан органик бордооны давуу тал болон усны нөөцтэй хэрхэн ажиллах талаар суралцсан юм.

5. Молдав улсад бид хог хаягдлын тогтвортой менежментийн салбарын иргэдийг дэмжин ажиллаж байна

Молдав улсад хог хаягдлын менежментийн асуудал үргэлжилсээр байна. Хотууд хөгжин цэцэглэхийн зуур хөдөө орон нутагт хууль бус хогийн цэгүүдийг зохицуулах, хог хаягдлын үр ашигтай менежментийн тогтолцоо дутмаг байсаар байна. Хог хаягдлын үр ашигтай тогтолцоо өнөөг хүртэл дутагдаж буй хотын нэг бол Криулени хот юм. Манай байгууллага нь хог хаягдлын менежментийн тогтвортой тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид тус хотод хог хаягдал ангилах хогийн саваар хангаж, орон нутгийн иргэдийг хог хаягдлаа бууруулах, түүнийг дахин боловсруулахад идэвхитэй оролцоход нь чиглэсэн төрөл бүрийн сургалт, семинар зохион байгуулж буй юм.

Moldova

6. Бид БНЧУ-ын Жилемнице намгархаг газрыг сэргээхэд тусалж байна

Бид БНЧУ-д байгаль орчныг хамгаалах чиглэлээр мөн хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна. Өнгөрсөн жил манай байгууллагын Дэлхийн нийт ба Хөгжлийн боловсролын хэлтэс нь Жилемнице тосгоны захад байрлах түүхэн газрыг сэргээн засварлахад дэмжлэг үзүүлсэн юм. 1970-аад оныг хүртэл энэхүү намгархаг газар нь байгалийн жамаар хадгалагдаж ирсэн ч хиймэл суваг байгуулагдсанаас болж тухайн газар нутгийн чийг ширгэж хатаж эхэлсэн юм.

Czech Republic

Жилемнице хүний эрхийн нийгэмлэгийн болон INEX SDA төрийн бус байгууллагын хяналт удирдлага дор Европын 20 сайн дурын ажилтан нар намгархаг газрын чийгийг сэргээх ажилд оролцсон юм. Зуны хоёр амралтын өдрүүдэд тэд тухайн газар нутаг дахь усыг хадгалах 7 жижиг далан байгуулсан юм. Энэхүү далан байгуулах барилгын ажил дууссаны дараа тухайн газар нутагт усанд амьдрагч соно зэрэг намгархаг газрын ургамал амьтад үзэгдэх болсон юм.