Хэвлэлийн мэдээ

Б.Ариунаа: “Сайн дурын ажил хийхийн хамгийн том тус нь тусалж байгаа хүмүүст биш өөрт чинь ирж байгаа шүү”
3. 6 дугаар сар 2024 Мэдээ

Б.Ариунаа: “Сайн дурын ажил хийхийн хамгийн том тус нь тусалж байгаа хүмүүст биш өөрт чинь ирж байгаа шүү”

МУИС-н оюутан Ариунаа бол Каритас Чех Репаблик байгууллагаас зохион байгуулсан “Сайн дурын ажилчдыг чадавхжуулах хөтөлбөр”-н оролцогчдын нэг юм. Тэрээр бусад залуусын хамт Эх Дэлхийн Өдөр, Европын Өдөрлөг зэрэг томоохон олон нийтэд зориулсан үйл ажиллагааг зохион байгуулж, олон зүйлийг сурчээ. Ийнхүү ажиллах үеэрээ өөрийгөө дахин цоо шинээр нээж, олон зүйлсэд суралцжээ. Бид түүнтэй ярилцаж, сайн дурын ажил хийсэн урам зориг дүүрэг туршлагаас нь хуваалцлаа.

21 аймгийн байгаль орчны салбарынхан сумын хог хаягдлын менежментийн сайн туршлагыг газар дээрээс нь судалж байна
25. 4 дүгээр сар 2024 Мэдээ

21 аймгийн байгаль орчны салбарынхан сумын хог хаягдлын менежментийн сайн туршлагыг газар дээрээс нь судалж байна

Өнөөдөр Булган аймгийн Булган суманд “Сумын хог хаягдлын менежментийн сайн туршлага судлах хөтөлбөр” эхэллээ. Хөтөлбөрт Монгол улсын 21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан төлөөлөл болон орон нутагтаа хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх хүсэлтэй иргэд, албан хаагчид оролцож байна.

ХУВАНЦРЫН САЛБАРТ ҮНДЭСНИЙ СТАНДАРТУУД БАТЛАГДЛАА
11. 4 дүгээр сар 2024 Мэдээ

ХУВАНЦРЫН САЛБАРТ ҮНДЭСНИЙ СТАНДАРТУУД БАТЛАГДЛАА

Монгол улсын ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх зорилготой SPRIM төслийн нэг томоохон үр дүн болж өнөөдөр хуванцрын салбар үндэсний стандартуудтай боллоо. 

Каритас Чех Репаблик байгууллагын байгаль орчноо хамгаалж буй 5 арга зам
10. 4 дүгээр сар 2024 Мэдээ

Каритас Чех Репаблик байгууллагын байгаль орчноо хамгаалж буй 5 арга зам

Каритас Чех Репаблик байгууллага нь эх дэлхийгээ хайрлаж, хамгаалж ажилладаг. Бид байгаль хамгаалллын чиглэлээр дэлхийн хэд хэдэн оронд төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Ирак болон Замби улсын тариаланчдад цаг уурын өөрчлөлтөд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлж байна. Ингэснээр тариаланчид ургацын хэмжээгээ нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломжтой болдог. Молдав болон Гүрж улсад бордооны ашиг тусыг дэлгэрүүлж байгаа бол Монгол улсад үзэсгэлэнт байгалиа хуванцрын хогноос аврахад нь хувь нэмрээ оруулж байна. Каритас Чех Репаблик байгууллага нь байгаль орчноо хамгаалах чиглэлд өөр юу хийж байгаа талаар доороос танилцана уу.

Залуучуудын Хөгжлийн Үндэсний Есдүгээр Чуулган болж өнгөрлөө
29. 8 дугаар сар 2023 Хэвлэлийн мэдээ

Залуучуудын Хөгжлийн Үндэсний Есдүгээр Чуулган болж өнгөрлөө

НҮБ-ын Ерөнхий Ассамблей “Залуучуудыг дэмжих арга хэмжээний дэлхийн хөтөлбөр”-ийг 1995 онд баталж, дэлхий нийт, улс орнуудын удирдлага, олон нийтийн анхаарлыг хандуулах үүднээс “Олон улсын залуучуудын өдөр”-ийг жил бүрийн Наймдугаар  сарын 12-ны өдөр тэмдэглэж залуучуудын хөгжил, хамгаалал, оролцооны асуудал хөндсөн уриаг дэвшүүлж ирсэн онцлогтой.