28. 6 дугаар сар 2023
Хэвлэлийн мэдээ
Залуусыг чадавхжуулах, хуванцар хаягдлын тогтвортой дахин боловсруулалтын төслүүд Update Festival 2023-т нэгдэв
[Улаанбаатар, Монгол] – Европын Холбооны санхүүжилттэй “Бүгд Залуусын Төлөө, Залуус Бүгдийн Төлөө” төсөл, “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл “Update Festival 2023” арга хэмжээнд амжилттай оролцож, үйл ажиллагаагаа танилцууллаа. Каритас Чех Репаблик хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын хамт залуучуудыг чадавхжуулах, сайн дурын үйл ажиллагаа явуулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад тууштай байхыг уг арга хэмжээнд уриалан оролцлоо.