Хэвлэлийн мэдээ

Каритас Чех Репаблик Европын Өдөрлөг 2023 дээр
18. 5 дугаар сар 2023 Мэдээ

Каритас Чех Репаблик Европын Өдөрлөг 2023 дээр

Жил бүр зохион байгуулагддаг Европын Өдөрлөг арга хэмжээ 2023 оны 5-р сарын 14-нд Сүхбаатарын талбайд болж, Европын орнуудын 70 орчим асарт элчин сайдын яам, бизнесийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид хуран цугласны нэг нь Каритас Чех Репаблик байв. Европ-Монголын хамтын ажиллагаа, соёлын солилцооны сонирхолтой арга хэмжээ, хөтөлбөр, соёлын үйл ажиллагаа, амттай хоол зэрэг бүх насныханд зориулсан өдөрлөгөөр Европын орнуудын соёл, ёс заншил, тухайн орнуудын Монголд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулсан юм.

Хогны Хувьсал 2023 үзэсгэлэн зохион байгуулагдлаа
21. 4 дүгээр сар 2023 Мэдээ

Хогны Хувьсал 2023 үзэсгэлэн зохион байгуулагдлаа

Монгол Улсаас жилд гардаг 3.4 сая тонн хог хаягдлын 10-15 хувийг хуванцар хог хаягдал эзэлж байгаа нь нэг хүнд ноогдох хуванцар хаягдлын хэмжээгээр Дэлхийд 9-р байрт бичигдэж буй харамсалтай дүр зураг юм. 

Бизнес эрхлэгчдийг холбох үйл ажиллагаа болж өнгөрөв
17. March 2023 Хэвлэлийн мэдээ

Бизнес эрхлэгчдийг холбох үйл ажиллагаа болж өнгөрөв

Европын Холбооны санхүүжилттэй SWITCH-ASIA хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Монго Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд бизнес эрхлэгчдийг холбох үйл ажиллагаа 2023 оны 3-р сарын 17-ны өдөр Holiday Inn зочид буудалд амжилттай зохион байгуулагдлаа. Хуванцар хог хаягдал дахин боловсруулагч бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тогтвортой үйлдвэрлэл, санхүүжилтийн талаар мэдээлэл өгч, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай харилцаа  холбоо тогтоох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжоор хангах зорилготой уг үйл ажиллагаанд 25 төлөөлөгч ирж оролцлоо. Арга хэмжээн дээр Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн судалгаа хөгжлийн төв ТББ-ын дэд тэргүүн Ш.Анармаа “Хуванцар хог хаягдал дахин боловсруулалтын уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл ба аж үйлдвэрийн төслийн хүлэмжийн хий болон агаар бохирдуулагч бодисын ялгарлын хэмжээг тооцоолох нь”, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн захирал Б.Эрдэнэчимэг “Тогтвортой үйлдвэрлэл ба ногоон санхүүжилт” сэдвээр илтгэл тавьсан юм.

Монголын хуванцар дахин боловсруулагчид Чех улсад зочлон, туршлага судлав
2. March 2023 Хэвлэлийн мэдээ

Монголын хуванцар дахин боловсруулагчид Чех улсад зочлон, туршлага судлав

Монголын хуванцар дахин боловсруулах салбарын инженер техникийн ажилтнууд Европт туршлага судаллаа!

Жижиг төслөөр дамжуулан залуучууд нийгмийн асуудлаа шийдэж байна
22. 12 дугаар сар 2022 Хэвлэлийн мэдээ

Жижиг төслөөр дамжуулан залуучууд нийгмийн асуудлаа шийдэж байна

“Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийг хамтран хэрэгжүүлэгч Иргэний боловсролын төв нь залуучуудын санаачилгыг дэмжих, орон нутагт залуучуудын утга учиртай оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын ТББ-ыг чадавхжуулах, залуучуудын сүлжээг бэхжүүлэх зорилгын хүрээнд залуучуудын байгууллагын дэмжин “Төрийн бодлого, хөтөлбөрт мониторинг хийх” жижиг төслийн уралдааныг зарлаж, 6  жижиг төсөл шалгарууллаа.