ТЕНДЕРИЙН УРИЛГА: АНГИЛАН ЯЛГАХ ХОГИЙН САВ НИЙЛҮҮЛЭХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ
Каритас Чех Репаблик (КЧР) нь Европын Холбооноос санхүүжүүлж буй "Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах" (05/2020-04/2024) төслийг Монголын Байгаль Орчин, Аюулгүй Байдлын Төв (МБОАБТ), Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр (МТХГ), Экосум ТББ (ЭС) болон Т.Г. Масарыкын нэрэмжит Усны Судалгааны Институт (УСИ)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Төслийн ерөнхий зорилго нь Монгол улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх явдал юм.