Хэвлэлийн мэдээ

Монгол улс дахь хог хаягдлыг дахин боловсруулах төслүүдийг танилцуулах цахим арга хэмжээ
4. 2 дугаар сар 2021 Хэвлэлийн мэдээ

Монгол улс дахь хог хаягдлыг дахин боловсруулах төслүүдийг танилцуулах цахим арга хэмжээ

Каритас Чех Репаблик ТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар Үндэсний судалгааны зөвлөл (CNR-IRISS)-тэй хамтран “Монгол улс дахь хог хаягдлыг дахин боловсруулах төслүүдийг танилцуулах нь” цахим арга хэмжээг өнөөдөр буюу 2021 оны 2-р сарын 4-ний өдөр зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээний үеэр Европын холбооны “Switch-Asia” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хог хаягдлын удирдлага, зохицуулалт, дахин боловсруулалтын чиглэлээр Монгол улсад нэгэн зэрэг хэрэгжиж буй хоёр төсөл болох “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах (SPRIM)” болон “Улаанбаатар хотод 3R зарчмыг хэрэгжүүлэх замаар байгалийн нөөцийг тогтвортой ашиглах (3R4UB)” төслүүдийг танилцуулахаас гадна уг салбарт яг одоо тулгамдаж буй асуудлуудын талаар төслийн оролцогч талууд болох хот, дүүрэг, аймаг, сумдын захиргаа, орон нутгийн иргэд, хуванцар дахин боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүдийн төлөөллүүдтэй хэлэлцүүлэг явууллаа.

Зөвлөн зааварчлах хөтөлбөр үргэлжилсээр байна
30. 12 дугаар сар 2020 Хэвлэлийн мэдээ

Зөвлөн зааварчлах хөтөлбөр үргэлжилсээр байна

Монгол улс, Улаанбаатар хот – Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд 2020 оны 9-р сард залуучуудад (ментор) зориулсан “Зөвлөн зааварчлах хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр залуучуудын хувь хүний хөгжил болоод ирээдүйд ажил хөдөлмөрийн илүү их амжилт ололт гаргахад нь чиглүүлж байна.

COVID-19 цар тахлын нөлөөнд өртсөн эмзэг бүлгийн хүмүүст тусламжийн багц хүлээлгэн өглөө
23. 12 дугаар сар 2020 Хэвлэлийн мэдээ

COVID-19 цар тахлын нөлөөнд өртсөн эмзэг бүлгийн хүмүүст тусламжийн багц хүлээлгэн өглөө

УЛААНБААТАР, Монгол улс: Европын Холбооны санхүүжилтээр Каритас Чех Репаблик байгууллага нь 64 сая төгрөгийн (18200 eвро) үнэ бүхий хүмүүнлэгийн тусламжийн багцыг Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгт өчигдөр буюу 2020 оны 12 сарын 22-нд хүлээлгэн өглөө. Эдгээр тусламжийн бараа бүтээгдэхүүн нь COVID-19 цар тахлаас үүдэлтэй хорио цээрийн дэглэмийн нөлөөнд өртсөн эмзэг бүлгийн 520 айл өрхөд хуваарилагдан очих юм.

Барилгын хог хаягдлын менежментийн төслийн хаалтын үйл ажиллагаа
31. 10 дугаар сар 2020 Хэвлэлийн мэдээ

Барилгын хог хаягдлын менежментийн төслийн хаалтын үйл ажиллагаа

УЛААНБААТАР, Монгол улс – 2016-2020 оны хооронд Европын холбооны SWITCH-Asia хөтөлбөр болоод Чехийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэй хэрэгжсэн Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл” – ийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр буюу 10-р сарын 30-нд зохион байгуулагдлаа.

ЗАЛУУЧУУДЫН ИРГЭНИЙ НИЙГМИЙН ЗУРГАДУГААР ЧУУЛГАН
3. 9 дүгээр сар 2020 Хэвлэлийн мэдээ

ЗАЛУУЧУУДЫН ИРГЭНИЙ НИЙГМИЙН ЗУРГАДУГААР ЧУУЛГАН

Европын холбооны санхүүжилттэй хэрэгжиж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд Монголын залуучуудын эвсэл нь “Залуучуудын иргэний нийгмийн зургадугаар чуулган”-ыг 8 сарын 25 буюу Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан зохион байгууллаа. Тус чуулган нь НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр “Залуусаа сонсоцгооё: Цар тахал бидний амьдралд сэдвийн дор болж өндөрлөлөө.