“Бизнесийн уралдаан”-ы сонгон шалгаруулалтын дүн гарлаа
Европын Холбоо болон БНЧУ-ын Гадаад Хэргийн Яамны дэмжлэгтэй хэрэгжиж буй "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төслийн хүрээнд “Бизнесийн уралдаан” зарлагдаж, үр дүнгээ гаргалаа. Энэхүү уралдааны зорилго нь орон нутгийн нийгмийн эрхэм зорилготой энтрепренеруудыг дэмжин, орон нутгийн залуучуудад ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд оршиж буй юм.