Бусад мэдээ

Ногоон сэтгэ кампанит ажил
15. 9 дүгээр сар 2020 Мэдээ

Ногоон сэтгэ кампанит ажил

Бидний төдийлөн анзаардаггүй барилгын хог хаягдал өдөрт 1200 портертэй тэнцэх хэмжээтэй хаягдаж байна. Барилгаас гарч буй хог хаягдлыг талбайгаас зөөхгүй барилгын талбай дээр булах эсвэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны хогийн цэгт аваачиж асгадаг байна. Зарим компаниудын хувьд дахин ашиглаж болохуйц эд материалыг хувь хүмүүст худалдаалдаг байна. 

Ногоон сэтгэ медиа кампанит ажил эхэллээ
18. 8 дугаар сар 2020 Мэдээ

Ногоон сэтгэ медиа кампанит ажил эхэллээ

Европын холбоо, Европын холбооны Switch-Asia хөтөлбөр болон Чехийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжиж буй "Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл"-ийн хүрээнд барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүн, барилгын хог хаягдлын өнөөгийн хууль дүрэм, журам болоод 3R - ийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор #Ногоон Сэтгэ медиа кампанит ажил эхэллээ.

Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний технологийн стандартууд батлагдлаа
21. 5 дугаар сар 2020 Мэдээ

Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний технологийн стандартууд батлагдлаа

Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний технологийн дараах стандартууд боловсруулагдаж батлагдан Монгол Улсын Бүртгэлд бүртгэгдлээ.

Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах менежментийн сургалт
7. 2 дугаар сар 2020 Мэдээ

Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах менежментийн сургалт

Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ЖДҮ эрхлэгч, барилгын компаниудад зориулсан “Барилгын хог хаягдлын менежмент” сургалт амжилттай зохион байгуулагдлаа. "Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих" төслийн хүрээнд явагдсан тус сургалт нь 2018 оноос хойш 2 жилийн хугацаанд 400 гаруй оролцогчдод хүрч, тэдний барилгын хог хаягдлын менежментийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлж, чадавхжуулаад байна.

Чех улсын Праг хот дахь “Туршлага солилцох хөтөлбөр”
20. 1 дүгээр сар 2020 Мэдээ

Чех улсын Праг хот дахь “Туршлага солилцох хөтөлбөр”

“Монгол улсын барилгын салбар дахь нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд Барилгын хог хаягдлын тухай журам боловсруулах ажлын хэсгийн гишүүд энэ оны 4-р сарын 1 – 5 –ны хооронд Чех улсын Праг хотноо зохион байгуулагдсан Туршлага солилцох хөтөлбөрт оролцлоо. 5 өдрийн турш үргэлжилсэн тус хөтөлбөрт ажлын хэсгийн 14 гишүүн хамрагдсан бөгөөд Чех улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, шил, хуванцар, барилгын хог хаягдал, байгалийн хог хаягдал зэргийг дахин боловсруулдаг үйлдвэрүүдэд зочлон туршлага солилцсон юм.