Бид эх дэлхийдээ ямар хөрөнгө оруулалт хийж байна вэ?
Хүн амын хэт өсөлт, биологийн олон янзын байдал алдагдах явдал болоод байгаль орчин бохирдож буй талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Олон улсын эх дэлхийн өдрийг жил бүрийн 4 дүгээр сарын 22-ны энэ өдөр тэмдэглэж ирсэн билээ. 2022 оны Эх дэлхийн өдрийг бид “Эх дэлхийдээ хөрөнгө оруулалт хийцгээе” уриан дор тэмдэглэж байна. Тэгвэл Каритас Чех Репаблик байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болоод түүний хамтрагч байгууллагууд эх дэлхийдээ ямар хөрөнгө оруулалт хийж байна вэ? Мөн байгаль орчныг хамгаалах чиглэлээр ямар хүчин чармайлт гарган ажиллаж байна вэ?