Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих медиа кампанит ажил зохион байгуулагдаж байна
Дэлхийн улс орнуудад залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудал нэгэнт анхаарлын төвд орж, хамгийн их санаа зовоосон асуудал болжээ. Монгол Улс ч энэ сорилттой нүүр тулж байна. МУ-ын Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээр, 15-34 насны залуучуудын 52% нь ажилгүй буюу хөдөлмөр эрхэлж буй ядуу хүмүүс байна. Энэ нь Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн амын 50% юм. Гэтэл нөгөө талд “Ажил хийх хүн олдохгүй байна. Хөдөлмөрийн зах зээлд залуу ажиллах хүчний хомсдол их байна” гэдэг. Ийнхүү ажиллах хүч болон хөдөлмөрийн зах зээл нэг цэгт огтлолцож чадахгүй байгаа нь юутай холбоотой вэ?