Манлайлагч залуучуудын хамт өөрчлөлтийн давалгаагаар
Бидэнд 4 жилийн турш залуучуудад тулгардаг сорилтуудад шинэ шийдлүүдийг олж өөрчлөлтийг бүтээгч ирээдүйн манлайлагчидтай хамтран ажиллах завшаан тохиосон. Хамтдаа анхны сайн дурын платформыг хөгжүүлж, залуу сонгогчдын түүхэн идэвхитэй оролцоог дэмжиж, хөдөлмөр эрхлэх шинэ ур чадваруудаар олон мянган залуучуудын амьдралд нөлөөлсөн. Хамгийн гол нь үүнийг бид зөвхөн төслөөр зогсохгүй өөрчлөлтийн төлөөх урам зоригоор хөглөгдсөн олны оролцоотойгоор бүтээсэн юм.