Б.Ариунаа: “Сайн дурын ажил хийхийн хамгийн том тус нь тусалж байгаа хүмүүст биш өөрт чинь ирж байгаа шүү”
МУИС-н оюутан Ариунаа бол Каритас Чех Репаблик байгууллагаас зохион байгуулсан “Сайн дурын ажилчдыг чадавхжуулах хөтөлбөр”-н оролцогчдын нэг юм. Тэрээр бусад залуусын хамт Эх Дэлхийн Өдөр, Европын Өдөрлөг зэрэг томоохон олон нийтэд зориулсан үйл ажиллагааг зохион байгуулж, олон зүйлийг сурчээ. Ийнхүү ажиллах үеэрээ өөрийгөө дахин цоо шинээр нээж, олон зүйлсэд суралцжээ. Бид түүнтэй ярилцаж, сайн дурын ажил хийсэн урам зориг дүүрэг туршлагаас нь хуваалцлаа.