Төсөл

Бидний тусламж хаана хэрэгтэй байна тэнд бид тусламж үзүүлдэг. Дайн байлдаан, байгалийн гамшигт өртсөн хүн амд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хүн амыг ядуурлаас салгах, тэдний амьжиргааг нь дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж байна. Нийгмийн халамж болон эрүүл мэндийн хөгжилд анхаарлаа хандуулахаас гадна орон нутгийн хөгжил, байгаль орчны хамгаалал мөн Монгол улсад системийн өөрчлөлт дээр идэвхтэйгээр ажиллаж байна.  

Каритас нь Монгол дахь залуучуудын сайн дурын ажлыг дэмжиж байна
15. 4 дүгээр сар 2021 Амжилтын түүх

Каритас нь Монгол дахь залуучуудын сайн дурын ажлыг дэмжиж байна

Монгол улс бол залуучуудын өлгий нутаг юм. 15-34 насны залуучууд Монгол улсын нийт хүн амын гуравны нэгээс илүү хувийг эзэлж байна. Энэ ч утгаараа Каритас Чех Репаблик байгууллага нь залуучуудын хөгжлийн асуудлыг ихэд анхааран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн дор http://ivolunteer.mn/ цахим хуудсыг шинэчлэн хөгжүүллээ.

COVID-19 цар тахал: Монгол улсад болоод КЧР байгууллагад ямар нөлөө үзүүлсэн бэ?
9. 4 дүгээр сар 2021 Мэдээ

COVID-19 цар тахал: Монгол улсад болоод КЧР байгууллагад ямар нөлөө үзүүлсэн бэ?

COVID-19 нь бидний амьдралын нэг хэсэг болоод жил болжээ. Каритас Чех Репабликийн төлөөлөгчийн газрын нөхцөл байдал, үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгдсөнийг та мэдэх үү? Тухайлбал, 11 дүгээр сар хүртэл Монгол улсад COVID-19-ийн дотоодын халдвар бүртгэгдээгүй. Гэсэн хэдий ч тус улс өнгөрсөн оны эхээр хөл хорио тогтоосон байна. Цар тахал бидний ажилд хэрхэн нөлөөлсөн бэ? Цар тахлаас улбаатай хямрал хүндээр туссан хүмүүст бид хэрхэн тусалсан бэ? Энэ талаар манай Монгол улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Яна Зилкова бидэнд дэлгэрэнгүй ярих болно.

“Бизнесээ хэрхэн онлайн болгох вэ” сургалт
31. March 2021 Хэвлэлийн мэдээ

“Бизнесээ хэрхэн онлайн болгох вэ” сургалт

КОВИД-19 цар тахлын энэ үед бизнес эрхлэгч, гарааны бизнес эрхлэгч залуучуудад бизнесийн орлого буурах, хөл хорионд үйл ажиллагаагаа тасралтгүй авч явах, үйлчлүүлэгчтэйгээ нүүр тулан харьцах харилцаа багасах зэрэг олон төрлийн бэрхшээлтэй нүүр тулж байна. Тиймээс жижиг дунд бизнес эрхлэгчдэд (ЖДҮ) энэхүү өөрчлөлтөнд дасан зохицох бизнесийн загвараа өөрчлөх шаардлага тулгараад буй юм. 

Уянга: Байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийн тухай түүх
23. March 2021 Амжилтын түүх

Уянга: Байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийн тухай түүх

Сүүлийн арван жилийн хугацаанд хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилт нэмэгдсэнтэй холбоотойгоор Монгол улсад хог хаягдлын менежмент нь тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс Каритас Чех Репаблик (КЧР) байгууллага нь Монгол улс дахь хуванцар хог хаягдлын  дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах болоод ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих шинэ төслийг Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төсөл нь нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй тойрог эдийн засагт шилжих шилжилтийг бэхжүүлэх зорилготой юм.

Шилжилтийг Дэмжих Хөтөлбөр - Залуучууд, болон иргэний нийгмийг дэмжих нь
11. March 2021 Мэдээ

Шилжилтийг Дэмжих Хөтөлбөр - Залуучууд, болон иргэний нийгмийг дэмжих нь

Шилжилтийг Дэмжих Хөтөлбөрийн Монголын залуучуудад чиглэсэн ИНБ болон залуучуудын чадавхийг нэмэгдүүлэх төслийг 2020 онд орон нутгийн түнш байгууллагууд болох Монголын Залуучуудын Эвсэл (MЗЭ), болон Иргэний Боловсролын Төв (ИБТ)-тэй хамтран Каритас Чех Репаблик байгууллага амжилттай хэрэгжүүллээ. 'Монгол Улсын залуучууд, болон иргэний нийгмийг дэмжих' төслийг Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яамны Шилжилтийг Дэмжих Хөтөлбөрөөс хамтран санхүүжүүлж, Европын Холбооны санхүүжилттэй "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төслийн хүрээнд хэрэгжүүлсэн юм. БНЧУ-ын Гадаад хэргийн яам уг төслийн үйл ажиллагааг дэмжихэд зориулж 424,282 чех кроны санхүүжилт олгожээ.

“Хольбол хог, ангилбал баялаг” онлайн сургалт
17. 2 дугаар сар 2021 Хэвлэлийн мэдээ

“Хольбол хог, ангилбал баялаг” онлайн сургалт

Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Монгол улс дахь хуванцрын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах нь" төслийн хүрээнд Монгол Улс  дахь Каритас Чех Репаблик (КЧР) Байгууллага болон Монголын тогтвортой хөгжлийн гүүр ТББ хамтран "Хольбол хог, ангилбал баялаг" цахим сургалтыг зохион байгууллаа. Энэхүү онлайн сургалтаар оролцогчид нь өрхийн түвшинд хог хаягдаа хэрхэн ангилан ялгах талаар мэдээлэл авсан юм. Мөн энэхүү арга хэмжээ нь хог хаягдлыг дахин боловсруулах, тогтвортой үйл ажиллагаан дахь гадаад иргэд болон бусад иргэдийн түншлэлийг бэхжүүлэх зорилготой байв.

Монгол улс дахь хог хаягдлыг дахин боловсруулах төслүүдийг танилцуулах цахим арга хэмжээ
4. 2 дугаар сар 2021 Хэвлэлийн мэдээ

Монгол улс дахь хог хаягдлыг дахин боловсруулах төслүүдийг танилцуулах цахим арга хэмжээ

Каритас Чех Репаблик ТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар Үндэсний судалгааны зөвлөл (CNR-IRISS)-тэй хамтран “Монгол улс дахь хог хаягдлыг дахин боловсруулах төслүүдийг танилцуулах нь” цахим арга хэмжээг өнөөдөр буюу 2021 оны 2-р сарын 4-ний өдөр зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээний үеэр Европын холбооны “Switch-Asia” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хог хаягдлын удирдлага, зохицуулалт, дахин боловсруулалтын чиглэлээр Монгол улсад нэгэн зэрэг хэрэгжиж буй хоёр төсөл болох “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах (SPRIM)” болон “Улаанбаатар хотод 3R зарчмыг хэрэгжүүлэх замаар байгалийн нөөцийг тогтвортой ашиглах (3R4UB)” төслүүдийг танилцуулахаас гадна уг салбарт яг одоо тулгамдаж буй асуудлуудын талаар төслийн оролцогч талууд болох хот, дүүрэг, аймаг, сумдын захиргаа, орон нутгийн иргэд, хуванцар дахин боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүдийн төлөөллүүдтэй хэлэлцүүлэг явууллаа.

Зөвлөн зааварчлах хөтөлбөр үргэлжилсээр байна
30. 12 дугаар сар 2020 Хэвлэлийн мэдээ

Зөвлөн зааварчлах хөтөлбөр үргэлжилсээр байна

Монгол улс, Улаанбаатар хот – Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд 2020 оны 9-р сард залуучуудад (ментор) зориулсан “Зөвлөн зааварчлах хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр залуучуудын хувь хүний хөгжил болоод ирээдүйд ажил хөдөлмөрийн илүү их амжилт ололт гаргахад нь чиглүүлж байна.

COVID-19 цар тахлын нөлөөнд өртсөн эмзэг бүлгийн хүмүүст тусламжийн багц хүлээлгэн өглөө
23. 12 дугаар сар 2020 Хэвлэлийн мэдээ

COVID-19 цар тахлын нөлөөнд өртсөн эмзэг бүлгийн хүмүүст тусламжийн багц хүлээлгэн өглөө

УЛААНБААТАР, Монгол улс: Европын Холбооны санхүүжилтээр Каритас Чех Репаблик байгууллага нь 64 сая төгрөгийн (18200 eвро) үнэ бүхий хүмүүнлэгийн тусламжийн багцыг Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгт өчигдөр буюу 2020 оны 12 сарын 22-нд хүлээлгэн өглөө. Эдгээр тусламжийн бараа бүтээгдэхүүн нь COVID-19 цар тахлаас үүдэлтэй хорио цээрийн дэглэмийн нөлөөнд өртсөн эмзэг бүлгийн 520 айл өрхөд хуваарилагдан очих юм.